Монголд Парламентын “гишүүдийн мөнгө” гэж нэг юм бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ мөнгө өссөөр, одоо хүн бүрт нэг тэрбум төгрөг болчихоод байгаа. Жил ирэх тусам өсөөд байдаг нь, бас тэр мөнгийг юунд зарцуулснаа гишүүд ялангуяа сонгогчдодоо тай лаг надаггүй нь олон түмний дургүйцлийг төрүүлдэг.
Тиймээс манай сонин ийм булан нээж, эрхэм түшээдийн тайланг уншигчдадаа хүргэж буй. “Татвар төлөгчийн тэрбум төгрөгийг та яасан бэ?” гэж бид асуугаад гишүүдийн өгч байгаа хариул тыг тэр чигээр нь нийтэлж байна. Гишүүн үнэн хийгээд худлаа хэлж буйг бид нягтлах боломж хомс.
Тийм болохоор хянах үүргийг сонгогчид, уншигчид та бүхэнд оноож байна. Хэрэв сонгосон гишүүн чинь худлаа хэлсэн, тухайн объектод зарцуулсан мөнгөний дүнгээ өсгөж мэдээлсэн, та бүхэнд ашигтай хэрэгтэй юманд түүнийг зарцуулаагүй бол, түүнийг нь та бүхэн мэдэж буй бол манай сонинд тодорхой баримттай бичиж ирүүлээрэй. Түүнийг чинь бид сониндоо нийтлэх болно.
