ИЗН-ын шийдвэр гаргах дээд байгууллага болох Үндэсний хороо нь ирэх сарын 20-нд хуралдахаар болжээ. Өнгөрсөн хавраас л уг хороо хуралдах сураг гарч, Сонгуулийн тухай хуулийн төслийг хүлээн хойшлуулсаар байсан юм. Уг хурлаар ИЗН зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээс гадна цаашдын хувь заяаныхаа талаар томоохон шийдвэр гаргана.
Өөрөөр хэлбэл, Ногоон намтай нэгдэх эсэх эцсийн шийдвэрээ гаргах юм. Саяхан тус намын Улс төрийн зөвлөл хуралдаад НН-тай нэгдэх саналыг дэмжсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг Үндэсний хороо нь гаргана. Улс төрийн зөвлөл 20 хүнтэй бол Үндэсний хороо нь 200 гаруй гишүүнтэй юм байна.
С.УУЛ