Тэргүүн шадар сайд, Монгол-Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуяг ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзаж хоёр орны төмөр замын өнөөгийн байдал, хөгжлийн төлөв, үйл ажиллагааны талаар санал солилцов.
Талууд Монгол, Оросын “УБТЗ” нийгэмлэгийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх яриа, хэлэлцээг эцэслэж, хэлэлцээрийг харилцан тохиролцох талаар нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол, Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” төрийн өмчит компанийн асуудлаар санал солилцов.
Хүлээлт үүсгээд байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар гэхэд эхлүүлсэн байх шаардлагатай аж.
Э.ТӨР