“Ардчилал 20 жил: Түүх судлалын зарим асуу дал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Төрийн ордонд болов. АН болон МУБИС-иас зохион байгуулсан уг арга хэмжээнд судлаачид, эрдэмтэд, ардчиллын төлөөх улс төрийн намуудын тө- лөөлөл оролцсон юм. 1990 оны ардчилсан хувьсгалыг том үйл хэргийн эхлэл гэж судлаачид үзэж байлаа. Энэ тухай заавал аль нэг намын харьяалал харгалзахгүйгээр судлаачид цөөнгүй ном, бүтээл туурвижээ.
Гаднын монгол судлаачид ч бичсэн аж. Гэхдээ л түүх хангалтгүй байна гэж доктор Т.Лхагва дүгнэсэн. Одоогийн залуус түүхээ мэдэхгүй байна, үүнийг бодитоор өгүүлсэн бүтээл туурвиж үлдээх ёстой, АН архиваа бүрдүүл гэсэн санал дэвшүүлэв. Намуудын нэгдэл, зад рал, алдаа оноог ч ярив. МСДН, МҮДН, Ногоон нам, МоАН зэрэг нам байгуулагдсаныг Дээд шүүх 1990 онд бүртгэжээ. Сонирхолтой нь эдүгээ Б.Жаргалсайханаар “овоглодог” БНН-ыг 1991 онд С.Зориг агсан байгуулсан түүхтэй аж. 1992 онд МоАН, МҮДН, Нэгдсэн намууд нэгдэж МҮАНыг байгуулжээ. 1996 онд МҮАН-МСДН-ын Ардчилсан хол боо эвсэл байгуулж, ээлжит сонгуульд тэд 50 суудал авснаар төрийн эрх барих болжээ.
Энэ хугацаанд гурван ч Засгийн газар солигдов. Т.Лхагва гуай энэ талаар “Бахархах, харамсахын аль аль нь энэ үед болсон” гэлээ. Нэг ёсондоо өнгөрсөн 20 жилд намууд нэгдэж, салж, алдаж онон төлөвшиж иржээ. Б.Баабар ардчилсан хувьсгалтай холбоотой түүхэн зарим маргааны талаар илтгэл тавих байсан ч гадаад руу явах ажил гараад ирээгүй юм билээ. Хуваарийн дагуу голдуу л судлаач эрдэмтэд үг хэлэх байлаа. Хурал даргалагчид УИХын гишүүн Р.Гончигдоржийг ардчил лын 20 жилийн түүхийн талаар илтгэл тавихыг урьсан аж. Гишүүн индэрт гарч иртэл заалнаас “Таны нэр жагсаалтад байхгүй. Үг хэлэх бол бид ч бас хэлнэ” гэх мэтээр шуугилдав.
Тэрбээр тавхан минутад санаагаа хэлэх зөвшөөрөл хүстэл өнөөх хүмүүс “үгүй” гээд бараг л “хөөлөө”. Р.Гон чигдорж ийнхүү “амаа таглуулаад” буухдаа “Манай намын түүх ийм л байгаа юм даа” гэв. Гэтэл танхимаас “Чиний түүх гэж юу байдаг юм. Төрийн ордон дотуур 20 жил алхаа л биз” гэх сонсогдлоо. Байдал ийм эвгүй уур амьсгалтай болоод ирмэгц хурал даргалагч арга хэмжээг түр завсарлуулав.