Батлагдаад гурав хонож байгаа “Төрийн өндөр албан тушаал тан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолд Ерөн хийлөгч Ц.Элбэгдорж хэсэг чилсэн хориг тавилаа.
Миний цалинг нэмсний оронд оюутнуудад цалин, тэт гэмж олговол зохилтой гэсэн санааг Төрийн тэргүүн хоригтоо онцолжээ.
Тэгэх нь ч аргагүй байх. Оюутнуудыг цалинтай болгохоо тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амласан юм. “Дээд боловсролын санх үү жилт, суралцагсдын тэтгэ лэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг тэрбээр санаачилсан ч түүнд холбогдох газруудаас санал авч амжаагүй нь Засгийн газрын урагшгүйнх гэж үзэж байна.
“Оюутан залуусын цалин, тэтгэлэг, тэтгэмжийн хуулийг хэлэлцэн батлаагүй байхад, Ерөнхийлөгчийн цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёс тогтоох, иргэддээ ялгамжгүй үйлчлэх төрийн зорилгод нийцэхгүй. Оюутнуудын цалин, тэтгэмжийн асуудлыг Ерөнхийлөгчийн цалинг нэмэг дүүлэхээс урьтаж УИХ шийдвэрлэх ёстой” гэж хориг тавих үндэслэлээ Ерөнхийлөгч тодотгожээ.
Г.Энх