УИХ-ын гишүүн Ч.Улаан залуудаа Буд хэмээх царайлаг бүсгүйтэй ханилж, гурван охины аав болсон гэдэг. Баянгол дүүргийн гаалийн байранд гэр бүл, ээжтэйгээ амьдардаг байсан тэрбээр бага охиноо сургуульд нь хүргэж өгөх, авах гээд аавын үүргийг сайн гүйцэтгэдэг байсан тул хөршүүд нь халамжтай хэмээн ам уралдан магтдаг байжээ.
Гэтэл тэрбээр өнөөгийн эрхэм, дээдсүүдийн амьдралын жишгийг дагаж, эхнэр, хүүхдүүддээ 5 дугаар сургуулийн хажууханд гурван өрөө байр авч өгөөд, Богд уулын аманд байрлах хаустаа залуухан амрагтайгаа амьдарч байгаа гэнэ.
Хуучин эхнэр дээрээ нас өндөр, бие муутай ээжийгээ хүртэл үлдээсэн түүнийг эртний танилууд нь хоорондоо “Амьдрал ямар хуурамч юм бэ.
Хүний мөс чанар ингэж хурдан өөрчлөгдөх гэж ” хэмээн гайхаж ярьдаг гэсэн.