МАХН-ын Удирдах зөвлөл гурав хоногийн дараа хуралдах МАХН-ын XXVI их хурлын өмнөх сүүлчийн хуралдаанаа өнгөр сөн бямба гаригт хийжээ. Энэ хуралдаанаар намын нэр, үзэл баримтлал, их хурлын бэлтгэлээ эцэслэн хэлэлцсэнтэй зэрэгцээд тус намын удирдлагад томоохон өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн тухай яриа гараад байна.
Эхний ээлжинд МАХНын орон тооны нарийн бич гийн даргаар ажиллаж буй У.Барсболд, Ц.Сүхбаатар нарыг өөрчлөх талаар удирд лагын хэм жээнд “мессеж” таржээ. Одоогийн байдлаар энэ албан тушаалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатар, Ерөн хий сай дын зөвл өх Б.Долгор, “Тэнгэр” сан хүү гийн нэгдлийн захирал Ч.Ган хуяг нарын гурван хүний нэр яриг даж эхэлжээ. Түүнчлэн намын дүр мийн дагуу их хуралд сонгогд сон 801 төлөөлөгч Бага хурлын 254 төлөөлөгчийг сонгох бөгөөд одоо бай гаа Бага хурлын гишүүдийн тал хувь нь солигдоно гэсэн мэдээлэл байна.
МАХН-ын хувьд үүрэг орол цоо өндөртэй Бага хурал ийхүү шинэчлэгдсэнээр намын Удирдах зөвлөл, удирдлагын аппаратад ч томоохон өөрчлөлт орох бололтой.