Шинээр байгуулагдах дээрх улс төрийн хүчинд УИХ-ын цорын ганц бие даагч гишүүн З.Алтай ч нэгдэх сураг гарлаа. Одоогийн Парламентад гуравдагч хүч нийг төлөөлсөн С.Оюун, Д.Энхбат нараас гадна бие даагчдыг З.Алтай төлөөлдөг. Тэд чуулганы танхимд тохой залган суудаг юм.
Олонх доторх “цөөнх” болдог энэ гурав хоорондоо нэлээд түнш, хамтран ажиллах талаар ч ярьдаг. С.Оюун, Д.Энхбат хоёрын нам нэгдэх нь тодорхой болж байгаа тул З.Алтай ч найзуудаа бараадахаар төлөвлөж буй гэнэ. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, холимог системтэй байхаар УИХ ярьж буй.
Энэ хувилбарыг баталбал УИХ-ын 76 гишүүний 50-ыг пропорциональ, 26-г нь мажоритари системээр сонгоно. Ийм тохиолдолд улс төрийн ямар нэг намын харьяалалгүй, бие даагч гишүүнд сонгогдох боломж эрс багасах юм.