“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 15.1.4-т өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан бол тухайн үед уг мал зах зээл дээр ямар ханштай байгааг улсын дунджаар бодож, 90 хувийг нь Засгийн газраас олгохоор заажээ.
Шүлхийгээр өвчилсөн малыг устгаж, малчдад нөхөн олговор олгох журмын дагуу Засгийн газраас нөхөн олговрын зардалд Дорнод аймагт 758 сая 356 мянга, Сүхбаатарт нэг тэрбум 399 сая 717 мянган төгрөгийг нөөц сангаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэхүү үнэлгээг Үндэсний статистикийн хорооноос гар гасан үнэлгээний дагуу тогтоожээ.
Үндэсний статистикийн хороо уг үнэлгээг энэ оны есдүгээр сарын хан шаар тооцсон байна. Ин гэх дээ тугал, бяруу, хурга, төлөг зэрэг бага малыг өсвөр насныхад хамааруулан, зах зээ лийн дунджаар гаргасан гэнэ. Энэ нь 23.2 мянган малын нөхөн олговор юм. Дээрх мөнгийг 800 гаруй өрхөд хуваан өгнө.
