Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкия Амано манай улсад айлчилж байна. Тэрбээр “Хорт хавдраас урьдчилан сэргийлэх анхан шатны арга хэмжээнүүд болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний үүрэг” сэдэвт бүсийн семинарт оролцоно.
Мөн Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Биологийн төв лабораторид зочилж, тус агентлагийн шугамаар манайд хэрэгжиж буй төслүүдийн явцтай танилцах юм.