“Иргэний шудрага шүүх” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэж үзэн шаардлага хүргүүлж байгаа аж. Тус холбооны тэр гүүн С.Батбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Ямар үндэслэлээр Засгийн газар ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж байна вэ?
- Засгийн газрыг төлөөлж ГХЯ өнгөрсөн сарын 14-нд ХБНГУ, Франц, Бельги улсаас Д.Энхбат агсныг хууль бусаар баривчлан авчирсанаа хүлээж, уучлал хүссэн ноот бичиг илгээсэн. Тэгсэн хэрнээ эрх нь зөрчигдөж, хэлмэгдсэн Д.Энхбат, албан тушаал гүйцэтгэсэн Б.Хурц нарын ар гэр болон Монголын ард түмнээс уучлал гуйгаагүй. Тиймээс Засгийн газар ард түмнээсээ уучлал гуйхыг хатуу шаардах үндэстэй. Мөн Б.Хурцыг суллахыг хүсэж байна.
-Б.Хурцтай холбоотой асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Та бүхний хүсэлт шаардлагаар амархан суллахгүй байх?
- Б.Хурц гүйцэтгэх ажилтан. Тэр хүн даргынхаа тушаалыг гүйцэтгэж, Д.Энхбатыг Францаас авчирахад нь гар бие оролцсоноос биш, гардан зохион байгуулагч, санаачлагч нь биш. Тиймээс гэм буруутай этгээдийг шударгаар тогтоож, буруу шийдвэр гаргасан этгээдийг зарлан, хариуцлага хүлээлгээч хэмээн гаднын орнууд, холбоодоос хүсэж байна. Бид ч мөн адил.
Б.МАРТ