Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчид "Ажилчдаа доромжилж, үндэслэлгүй гээр халдаг С.Бямбасүрэн даргыг ажлаас нь чөлөөлж өг" хэмээн шаардаж, энэ сарын 20-ноос эхлэн Улаанчулуутын хогийн цэгийг хаагаад байсан юм.
Гэтэл өчигдөр тэдний эсэргүүцэл хурцдаж, ажлынхаа байрны гадаа өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ.
Тэгвэл дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр захирамж гаргаж С.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Харин энэ тухай Хот тохижилтын газар НӨУҮГ-ын даргаар ажиллаж байсан С.Бямбасүрэн ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгсний дагуу энэ шийдвэр гарлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Б.Уянга