Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын үндэсний жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Шударга иргэдийн фронт, Монголын эмэгтэйчүүдийн холбоо тус тус нэгдэж 10-р сарын 31-ний өдөр Сүүдрийн парламентыг байгуулжээ.
Тэдний зорилго нь парламентаас гарч байгаа шийдвэрт анализ хийж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд харш шийдвэр гаргавал нөгөө өнцгөөс нь харж, хэрэв тэд сөрөг хүчин ба эсвэл шийдвэр гаргах эрх баригчид бол ямар шийдвэр гаргавал улс эх орон, ард түмний эрх ашигт нийцтэй вэ гэдгийг гаргаж ирэх аж.
Үйл ажиллагаагаа долоо хоног болгоны бүтэн сайн өдөр 20 цагаас 21:30 хүртэл “NBS” телевизээр хэлэлцүүлэг хийх маягаар явуулах гэнэ.
Сүүдрийн парламент 76 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнд нас, хүйс, боловсрол харгалзахгүй нийгмийн бүх л давхаргын хүмүүсийг хамруулах юм байна.
Сүүдрийн парламентын анхны хэлэлцүүлгээр алт хөтөлбөрийг зогсоох нь зүйтэй, алт хөтөлбөртэй холбоотой улс эх орон, үндэсний аюулгүй байдал, эдийн засагтай холбоотой эрсдэлтэй асуудал үүсвэл уг хөтөлбөрийг санаачлагч нь хариуцлагыг үүрэх ёстой гэдэгт санал нэгджээ.
Б.Энх-Уянга