Өнөөдөр MN мэдээллийн төвд хэсэг иргэдээс МАХН-д илгээлт илгээж байгаа тухайгаа мэдээллээ.
Тэд хэлэхдээ:
МАХН нь төрийн эрх барьж буй Монголын нөлөө бүхий улс төрийн хүчин билээ.
Жирийн иргэд бид МАХН-ын шинэчлэл өөрчлөлтийг бүрнээ дэмжиж байгаа бөгөөд цаг алдалгүй хийх ёстой зүйл гэж үзэж байна. Гэхдээ МАХН-ын 26-р их хурлаар хийгдэхээр төлөвлөгдөж буй шинэчлэл өөрчлөлт нь зөвхөн хэлбэрийн төдий биш агуулгын хувьд гүн гүнзгий байгаасай гэж жирийн иргэд бид хүсэж байна. Ялангуяа шинээр өөрчлөн зохион байгуулагдаж буй Монгол Ардын Нам нь “авлигачид, луйварчид, олигархиуд болон коммунистуудын” нам байх ёсгүй.
Иймээс дэлхийн бусад улс орнуудын нийтлэг жишгийг дагаж шинээр үүсэн байгуулагдах Монгол Ардын Нам нь гэмт үйлдэлд удаа дараа нэр холбогдож намын нэр хүндийг сэвтэээж буй доорхи гишүүдэд хариуцлага тооцож, цаашид тэдний улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Эх орны ашигт малтмал, газрын хэвлийн баялгийг гадныханд үнэгүй шахам өгч, тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээг ашиглаж эрээ цээргүй луйврын үйл ажиллагаа явуулж монголын ард түмэнд асар их хэмжээний хохирол учруулсан Д.Зоригт
2. Газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн тендерийг удаа дараа будлиантуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар
3. Төрийн өмчит Хадгаламж банкнаас олон тэрбум төгрөг хувьдаа идэж завшсан Т.Занданшатар, У.Хүрэлсүх
4. Дархан цаазат Богд хан уулын хамгаалалтын бүсэд хууль бусаар их хэмжээний газар олгож, зарж хөлжсөн МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Барсболд
5. Улаанбаатар хотын газрыг хууль бусаар зарж хөрөнгөжсөн, газрын авлигад гүнзгий холбогдсон шадар сайд М.Энхболд
6. Үндсэн хуулиар баталгаажсан хүний амьд явах эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж 2008 оны 07-р сарын 01-нд энгийн таван хүнийг буудан хороосон С.Баяр, Ц.Мөнх-Оргил
7. Удаа дараа гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчиж, гадаад улс орноос хүн хулгайлж бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан , УИХ-аас баталсан хуулийг хувийн сонирхол болон бусдын захиалгаар удаа дараа зассан Ц.Нямдорж
8. Сүхбаатар аймгийн төмрийн хүдрийн ордыг Хятадын хөрөнгө оруулалттай компанид хууль бусаар хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах боломжийг бүрдүүлсэн, түүнээс их хэмжээний авлига авсан Ч.Улаан
9. 2008 оны сонгуулийг луйвардаж, хууль бус амлалт өгч УИХ-д шургалсан Д.Загджав, Ц.Батбаяр. Д.Очирбат гэсэн нэр бүхий 15 хүнд улс төрийн хатуу хариуцлага тооцож шинээр үүсэн байгуулагдаж буй МАН-ын үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг шаардаж байна.
Иргэн Ч.Батбаатар, Д.Батхүү, М.Оюунцэцэг, Г.Энхтөр, Д.Сүрэн, О.Энхмөнх, Б.Батжаргал, Р.Пэлжээ, А.Ариунболд, Т.Мөнхбат, Г.Батсуурь, М.Энхжаргал нар гэлээ.