Цэмбэн улаан сандалд шигдээд дугхийх гэж эх орны өнцөг булан бүрээс нийслэлд цуглаагүй биз? Энэ удаа та нарыг хэн ч сэрээхгүй байж мэднэ. “Хар даа, Хувьсгалт намын 801 авлигач цуглачихаж” гэж лав л Ардчилсан намын өнөөгийн дарга хэлж зүрхлэхгүй. Үүний өмнөх их хурлын сэ рүүл гийг тухайн үед АН-ын лидер байсан Ц.Элбэгдорж тавьж өгснийг санаж байна уу? Арваннэгдүгээр сарын ердийн л өдрүүд. Энэ удаа харьцангуй дулаахан, нарлаг.
Амьдрал энэ мэт үргэлжилж, гэхдээ өчүүхэн ч чөлөө завгүй зүтгэсэн, унасан боссон 20 намрын дуртгал хүмүүсийн намтарт бий. Ер бусын онцгой цаг үеийг эхлүүлэх гэж МАХН зорьжээ. Шилжилт дууссаныг монгол хүн бүрийн оюун санаанд суулгах гэж, шинэ үе, шинэ хөгжлийг хүлээн зөвшөөрч, үүнд ухамсартайгаар бэлэн бай гэж МАХН нийгэмд дохио сануулга өгч эхэллээ.
Монгол Улсын төв цэг дээр шахам байрлалтай Төрийн ордон өнөөдрөөс МАХН-ын XXVI их хурлын 801 төлөөлөгчийн хөлд гурван өдөр дарагдана. Ардчилсан өөрчлөлтийн 20 жилийн явцад дүн шинжилгээ хийж, цаашдын зорилт, намын бодлогоо тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэхэд намынхаа манлайлах чадварыг дээшлүүлэх тухай тэд хэлэлцэнэ. МАХН-ын дарга нар бүүвэйн дууны хоршлоор их хурлаа дуниартуулахгүй ч гэсэн найруулсан тоглолтоо нураалгахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Үзэгчид нь дуулгавартай байхыг захиалдаг нь МАХН-ын үе үеийн их хурлын гол чанар, зарчим билээ.
МАХН ЯВГАН ЗАЛИАР ХӨГЖИЛД ХҮРЭХГҮЙ
МАХН-ын XXVI их хурлын индэр дээрээс ирээдүйг зөгнөсөн лут илтгэлүүд шил даран хөвөрч, нүдээ хагас аниатай гарууд алгаа ташаад л байвал хожим алга байтугай хорсох вий. “Нэг л мэдэхэд би гар өргөн үг дуугүй баталсан байлаа” гэдэг чинь одоо моодноос гарсан шүү, төлөөлөгч өө. Урьд шөнө “Баянгол” зочид буудалд хүлээн авалт нижгэр сайхан болсон байг, их хурлын төлөөлөгчдийн тархинд шампунь нялж ядарч унатал цайлсан ч, дрр…ррр…рр… Шилжилтийн үеийн иймэрхүү жүжгийг дуус гамаар байна. Сэрээрэй, сэрээрэй. МАХН өөрчлөлт, шинэчлэлт, сахилга хариуцлага, ёс зүйн ту - хай ярьж хэлэлцдэгээрээ мун - даг юм шиг. Хэрэгжилт нь харин гойд маруухан.
Үүнээсээ огт ичдэггүйгээрээ ай маар зоригтой. 2005 оноос хойших гурван их хурлаараа шинэчлэлийн сэдвийг хөндсөн ч бодитой ажил хэрэг болоогүй. МАХН “Шинэчлэл бол байнгын үйл явц” гэсэн афоризмын бөө рөнхий агуулгаар ард түмний амыг таглаж гаршжээ. Эцсийн дүндээ үл гүйцэлдэх онол мэт сонсогдох болсон энэ зальжин ишлэлээр одоо хол явахаасаа өнгөрсөн. МАХН-д энгийн ир гэд, жирийн гишүүд, намын удирд лагын хоорондын харилцаа хол, ардчилал тулгамдсан гэсэн дүгнэлт улам бүр үнэнд ойртож байна.
Их хурлаас их хурлын хооронд МАХН-ын дотоодод бодит үйл ажиллагааны шинэч лэл зогсонги байсан тул одоо ч энэ сэдэв цоо шинээр хөндөгдөх ёстой. МАХН алдаа дутагдлаа зөвш өөрдөг. Зөвшөөрдөг ч гэж, тийм дүр үзүүлэхээ сайн мэддэг. Үүнийгээ л улс төрийн хариуцлагатай, сахилгатай, дуулгавартай хүчин мэтээр тайлбарлах гэвэл ирж яваа нийгэм үл тоох биз ээ. Социализмын үеийн хатуу чихтэй, ганц толгойтой МАХН-ын чих сүүлийн 20 жил яльгүй зөөлөрснөөр энэ нам сайн болохгүй нь улам тодорхой болж байгаа юм. МАХН-ыг баалбал толгой эргүүлсэн ёгт үг, ёжтой инээмсэглэлээр хариу барьдгийг нь олон нийт ч андахаа байж. Энэ бол дээд төвшинд найруулсан заль.
МАХН яаж өөрчлөгдсөн гэж? Хэн нь хэзээ хариуцлага хүлээж байсан юм? Сайн л бол нэг даргын суудлаа халагдсан нэрээр өөр нэг эрх мэдлээр арилжсан хэдэн түшмэлийг нэр лэх юм уу? Авлигачдыг зал хаагаагүй. Төрөөс төрсөн тэр бумтнуудыг зөв нэрлэж ча даа гүй. Удирдлагатай тэрсэлд сэн хэн нэгнээ авлигач, олигарх гэж хочлон зүрхийг нь үхүүлэх замаар ардчиллыг хумьсан. Шил жилтийн үед МАХН ийм л мэдрэмжгүй байв. Харин одоо МАХН-ын XXVI их хурал шилжилтийн төгсгөл, хөгжлийн гарман дээр болж байгаагаараа түүхэн үйл явдал юм.
МАХН зальт мэдэгдлүүдээрээ, ардчиллыг хэрэглэж мэддэггүй хамт олонтойгоор, дарга нартаа зусардсан мангуу тойрон хүрээлэгчдээр Монгол Улсыг хөгжил рүү манлайлан хөтөлнө гэвэл шинэ үеийн монголчуудын ирээд үй дахиад л бүрхэг хэвээр үлдэх нь тодорхой. Ирээдүйн тухай яриа уул уурхайтай шууд холбог дох болсон цаг үе. Бүх мон голчуудын баялаг Үндсэн хуу лиар иргэн бүрийн гарт байдаг ч түүнийг захиран зарцуулах ажлыг Засгийн эрх баригч нам гүйцэтгэх үүрэгтэй. Одоогийн байдлаар ойр хэтийн олон Засгийн газрыг МАХН мэдэж эмхлэн байгуулах төлөв бодитой ажиглагдаж байгаа учраас энэ намын их хуралд амжилт хүс мээр байгаа юм.
МАХН Н.ЭНХБАЯРУУДЫГ ТӨРҮҮЛСЭЭР БАЙХ УУ?
МАХН-ын XXVI их хурлын хөтөлбөрийг тоймлобол, Монгол Улс ардчилал, зах зээлээр замнасан шилжилтийн 20 жилийн алдаа оноо, сургамжийг үнэлж дүгнэн, нийгэм, эдийн засгийн цаашдын 20 жи лийн хөгжлийн бодлогыг тодор хойлно. XXV их хурлынхаа шийд вэрийн биелэлтийг хэлэл цэнэ. Мэдээж МАХН-ын нэр, үзэл баримтлалыг шийднэ. Мөн МАХН-ын дүрэмд хэд хэ дэн шинэ заалт орж ирэх нь тодор хой болсон байна. Аливаа намын дүрэм бол улс төрийн тоглоомын гол томъёо нь байдаг. МАХН-ын дүрэм хэр ардчилсан байх нь нөлөө бүхий энэ хүчин монголчуудыг манлайлах эсэх, улс орны хөгжлийн бод логыг зөв тодорхойлж дөн гөх эсэх хамаарна.
МАХН-ын дүрэмд шинээр оруулахаар төлөвлөсөн зарим заалт анхаарал татлаа. Намын эсрэг аливаа сурталчилгаанд ямар нэг хэлбэрээр оролцсон гишүүнээ МАХН хөөчихөж байя хэмээн төсөөлжээ. Бас олонхийн гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн гишүүнийг мөн халах гэнэ. МАХНаас хөөгдөх амархан болох нь. Гэхдээ хөөгдөхийн өмнө “цөөнх болсон асуудлаараа олонхид хандах ганц боломж” олгох юм байна.
Энэ нь тэгээд МАХН-ын өөртөө наах гэж хичээн зүтгэдэг ардчилал юм уу? Хэн хөөгдөхийг хүсэх гэж? МАХН-ын XXVI их хурлаас өмнөх Удирдах зөв лөл, Бага хурал, УИХ дахь нам ын бүлгийн хуралдаанууд олон хтой, цөөнхтэйгөөр асууд лаа хэлэлцдэг байж билээ гэж түүхчид бичиж үлдээх болол той. МАХН-ын дүрэм ийн засагдвал энэ намаас олон олон Н.Энх баяр төрөх нь гарцаагүй болно. Даргад дураар авирлах бү рэн эрхийг дүрмээрээ олгож байгаа хойно бусад нь чимээгүй суух л үлдэнэ. Их хурал намын даргаа сонгоно. Бага хурлаа бүрдүүлнэ.
Бага хурлыг 310 хүний бүрэлдэхүүнтэй болгож тоог нь өсгөөд нэмэргүй л болов уу. Эдгээр 310-аас Удирдах зөвл өлийг 30 гаруй хүнээр батлах болжээ. Урьд нь 21 гишүүнтэй байсан. Шинэ дүрмээр намын удир дах баг даргын үзэмжээр бүрдэх болоод байна. МАХН-ын даргад таалагдах нь гишүүдийн гол зорилго, таалагдвал амьдралын алтан боломж тэр болох нь. Ярс ярсхийтэл гараа өргөөд, браво хашгираад л байх уу, төлөөлөгчид өө?
Яг одоо мэтгэлц. Олон олон Н.Энхбаярыг төрүүлж, тахин шүтсээр байх уу? “С.Батболдыг, дараа нь У.Хүрэлс үхэд Н.Энхбаярын унал тыг бид зэхэж байгаа нь энэ үү” гэж өөрсдөөс нь асуугаад үз. Дарга нар чинь яг одоо өөдөөс чинь хараад гурван өдрийн турш таны дэмжлэгийг хүлээн тантай хамт хуралдана. Та зүрхлэх үү?