Хурлын завсарлагаанаар сэтгүүлчид Н.Энх баярын сэтгэгдлийг сонссон юм.
-МАХН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар өнгөрсөн, одоогоо тодорхойллоо. Таны байр суур, сэтгэгдэл ямар байна вэ?
-Илтгэлүүд, мөрийн хөтөлб өрт оруулах өөрчлөлтийг сонслоо. Өнгөрсөн 20 жилийн амжилтыг хэлэхдээ эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхж үүлсэн болон гуравдагч хөрштэй болсон зарим арга хэмжээг орхив. 2030 он гэхэд Монгол Улс хөгжлөөр дэлхийн эхний 50 орны тоонд орох зорилтыг дэвшүүллээ.
15 жилийн дараа ийм орон болох зорилтыг 2007- 2008 онд дэвшүүлж байснаа мартсан бололтой. Зүүн төвийн үзэл баримтлалтай байх бидний шаардлагыг ямар нэг байдлаар хүлээж авчээ. Гэхдээ элдэв хачир битгий нэмээч ээ. Хүний итгэл, эх орон, нам нэг байдаг. Тиймээс хоёр нам, эх орон, үзэл баримтлалтай болох гэж байгаа мэт бүү байгаач гэж би шаарддаг. Зүүн бол зүүн, баруун бол баруун байх ёстой.
Гэтэл энэ хоёрыг холиод үндэсний ардчилсан үзэл гэсэн баруун үзэл баримтлалыг бий болгох гэж оролдож байна. Зүүн үзэл баримтлалаа бас хадгална гэнэ. Их хурлын төлөөлөгчид энэ хоёр үзэл баримтлалын нэгийг нь сонгох байх. Намын нэр, үзэл баримтлал гишүүдэд чухал ч ард түмэнд бол авлига, хээл хахуультай яаж тэмцэх, сонгуулийн амлалтаа хэзээ биелүүлэх нь илүү чухал. Харамсалтай нь энэ тухай нэг ч үг дуугарсангүй. Миний бодлоор хээл хахуультай яг ийм аргаар тэмцэнэ, боловсон хүчний алдаатай бодлогыг ингэж засна, амлалтаа тэдэн сарын тэдний өдөр хэрэгжүүлж дуусна гэсэн тодорхой шийдвэр гаргавал ард түмэн уг их хурал үр дүнтэй боллоо гэж ойлгоно.
Намын гишүүдтэй хариуцлага тооцож, намаас хөөнө гэж байна. Олон нам байгаа, намгүй хүмүүс ч бий. Намаас хөөгдсөнөөр тэр хүний амьдрал дуусдаг байсан бол одоо өөр. Хөөгдсөн, намгүй байсан ч тэр хүний амьдрал үргэлжилнэ. Намаас хөөхөөр айлгах замаар хариуцлага тооцох нь буруу бодлого, хуучин цаг ханхалж байна.
Харин гишүүдээ тоодог, сонсдог, хүндэтгэж саналыг нь тусгадаг байх юм бол тэд намдаа тусална. Эхний сэтгэгдэл бол хурал хуучинсаг, уйтгартай болж байна. Гишүүд байдлыг өөрчлөх байх. Амьдралд тодор хой хариу өгч байж энэ нам шинэчлэгдэж байгаа нь харагдана. Баруун, зүүнийг холих нь шинэчлэл биш. Тиймээс их хурлын төлөөлөгчдөд энэ бүхнийг харгалзаж үзээд энэ танхимд биш сонгуулийн үед ард түмний дунд олонх болох шийдвэр гаргаасай гэж хүсье.
-Таныг МАХН-тайгаа тохироо хийсэн гэх мэдээлэл байна…
-Ямар нэг тохироо байхгүй. Би үнэнийг хаахын тулд надад албан тушаал өгөх, тохиролцох саналыг хүлээж авахгүй. Ард түмэнд өртэй гэдгээ би ил захидалдаа хэлсэн. Үнэний төлөө цөөн ч гэсэн хүн явж байгаа бол ард нь зогсож дэмжинэ.
-Их хуралд үг хэлэхээр бэлтгэсэн үү?
-Үг хэлнэ. Ард түмний дунд олонх болсон нам байгаасай. Түүнээс нэг хоёр хүнтэй хариуцлага тооцох зүйл ярьж, ийм үнэтэй танхимд цаг зарж хуралдах хэрэггүй болов уу. Илүү ажил хэрэгч, оновчтой замаар хуралдаад ард түмний хүссэн шийдвэр гаргаасай гэсэн санаагаа хэлнэ.
-Намын даргыг солих тухай асуудал хөндөж магадг үй байна. Та хэнийг дэмжих вэ?
-Хэлсэн үг ажил нь нэг бай даг улстөрч саналаа илэрхийлбэл олон талаас нь бо дож байгаад би дэмжинэ. Гэхдээ яг одоогоор намын даргын асуудал яриагүй, нэр дэвшсэн хүн алга учир тодорхой зүйл хэлэх боломжгүй байна. Би ажиллаж байхдаа ахмад, дунд, залуу гэж ялгаж байгаагүй. Одоо удирдлагад ажиллаж байгаа олон сайхан залууг тухайн үедээ би дэмжиж гаргаж ирсэн. Сүүлийн үед харамсалтай нь нэг л үе асуудлыг шийддэг болж. МАХН Монголын асуудлыг шийдэх гэж байгаа бол ингэж болохгүй, олон үеийн төлөөллийн үгийг сонсож ажиллах учиртай. Ийм дүрэмтэй болох хэрэгтэй. Би найдсан хэвээр байна. Эцсийн мөч хүртэл найдна. Зөв шийдвэр гаргавал хамгийн их баярлах хүн нь би, буруу шийдвэр гаргавал хэлэх болно.