С.Батболд энгийн л нэг залуу. Хэзээний л тийм байв. Хүүхдүүддээ бол зөөлнөөс зөөлөн аав, гэргийдээ өнөөх л Өндөр хоршооны ойролцоо танилцсан дулаахан төрхтэй залуу. Гэвч энэ энгийн сайхан дүр төрх агуу их магтаалын ард цоожтой үлдэхэд ойрхон болжээ.
Шинэ Ерөнхий сайдад шинэ имиж хэрэгтэй гэсэн анхны хөөрөгдөл С.Батболдыг дэндүү хурц, бас дэндүү өрөөсгөл өнгөөр будахад хүргэв. Яг л ийм арчаагүй аргаар бид Н.Энхбаярыг эвдсэн. Утга зохиолд элэгтэй, буддизмд сэтгэлтэй Н.Энхбаярыг чихэр нь ихэдсэн амттан шиг болгож, шоколад, цөцгийгөөр гоодож амжсан бялдуучлагчдын зарим нь эдүгээ С.Батболдын дэргэд шигдэж үлдсэн.
“Манай Ерөнхий сайдыг гоочилж болохгүй шүү, жаахан магтаад өгөөч” гэж нүүр улайтал гуйдаг нөхөд олноороо бий болов. УИХ-ын гишүүн, ГХ-ын сайд байх үеийн хэлэх гэснээ хэлчихдэг, болохгүй бол дуугаа хураачихдаг С.Батболд инээмсэглэлээр нүүрээ гоёж, имиж бүрдүүлэгчдийн зохиосон шилэн хоргонд хориотой суух нь олшров. Байгаагаараа байсан өдрүүдийнх нь нэг I амаржих газарт бохир алдах үед тохиосон. Уурлачихсан, ажил хийхийг шаардан бухимдсан Ерөнхий сайд ард түмэнд таалагдсан.
Бас өнөөх их, дээд сургуулиудыг “Найрамдал” зуслангийн наахна, хотоос гадагш нүүлгэх асуудлыг хэлэлцэх үеэр газраа наймаалсан захирлуудад хатуу шаардлага тавьж, халуухан зэмлэж суусан дайчин Ерөнхий сайдаас ажил хэрэгч чанар үнэртэж байв. Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй хамт амьсгалж, хамт зүтгэж байх шиг доргио мэдрэмжийг тэр олон нийтэд хүргэж чадсан.
Гэтэл магтаал хэмээх хар тамхи түүнийг олон нийтээс, эгэл ард түмнээс улам бүр холдуулах болов. Ким Чен Ирийг үргэлж инээж, бас үргэлжид баруун гараараа найрсаг дохидог хүүхэлдэй болгон хувиргасан яг тэр л бялдуучлал С.Батболдыг тойрон хүрээлж, эрх мэдэл, эгдүүтэй магтаалын торонд хорих нь тэр. Н.Энхбаярыг ганцаардмал, зүрх муутай, бас бодит үнэнтэй нүүр тулахаас халширдаг болгож амжсан тэр л нялуун зусарч араншин С.Батболдыг эвдэж байна.
Бялдуучлал сүүдэр мэт чимээгүй, бас амттан мэт чихэрлэг. Дурлахгүй байх аргагүй. Магтаал өнгөлөг бөгөөд сүрлэг, сонсохгүй байхын аргагүй уянгалаг. Татагдахгүй байх хэцүү. Өдөр ирэх бүр тойрон хүрээлж, тонголзон бялдуучилж, “Чш, Ерөнхий сайд ирж байна, Ерөнхий сайд нойрсож байна, Ерөнхий сайд үг хэлэх гэж байна” хэмээн магтаалын шидэт бүрхүүлээр өөрийг нь “вакумдаж” буй хүмүүсийг ялгаж салган танихад туршлага хэрэгтэй.
Урлагт бол оддын өвчин гэж нэрлэдэг, улс төрд О.Дашбал барын “орчуулснаар” нялхсын өв чин гэж тодотгодог тийм нэгэн үзэгдэл үе үеийн удирдагчдын үнэн байдал, үүрэг хариуцлагыг бунхан болгон хувиргаж ирэв. Хамгийн сүүлийн тодхон жишээ нь Н.Энхбаяр. Түүний эхнэрт “цай зөөснийгөө” МАХН-ын за луус тушаал ахих тун хэмээн сэм нэрлэж, нам хуйвалдаж бай сан гэдэг.
Харин одоо С.Батбол доор улс төрийн хүрээнийхэн өвчилж байна. Унаж босон, уруудаж өгсөж үзсэн, мөнгөтэй, өнгөтэй байж мэддэг жирийн л С.Батболдыг ордны бялангачид харсаар байтал эвдэх янзтай. Нөгөө талаар зүй ёсны лидер хэмээн нийгэмд хүлээн зөвшөө- рөгдсөн С.Баярын албыг хү- лээн авсан нь С.Батболдод давхар ачаа үүрүүлсэн. Хүн бүр С.Баяртай түүнийг уралдуулан харж, марафоны замд дуудсан ч “С.Баярын хаана ч хүрэхгүй байна” гэсэн тодорхойлолт хийж бүтээж буйг нь үл тоон түүнийг дагасан билээ. Энэ бол С.Баяраас шалтгаалахг үй, С.Батболдоос ха маарахгүй дүг нэлт байв. Эмзэглээд байх асуудал ч биш. Сараа, Ариунаа хоёрыг үргэлж харьцуулдгийн адил.
Энэ хүнд үеийг туулахад С . Б а т б о л д о д зориг, хүлээх чадвар хэрэгтэй. Гэвч тэрбээр “С.Батболдын Засгийн газрын 100 хоног” хэмээн зарлаж, танхи мын нөхдөө сэтгүүлчдийн урд хүлээлгэж орхиод МҮТВ-д ярилцлага өгө хөөр мордсон нь Ерөнхий сай дын эмзэг талыг тодоос тод харуулсан болов уу. Түүнийг ийм алхам хийтэл нь ятгаж дөнгөсөн бялдууч хэн байсан нь сонин. Атрын IV аян хэмээн андуу дуугарч Ш.Гунгаадорж ахайд зэмлүүлж байсан С.Батболдод одоо зэмлэл хаягладаг, шүүмжлэл дуулгадаг хүн үлдсэн гэж найдна. Саяхан С.Батболдын Засгийн газрын 365 хоногийн ой болов.
Хувь хүнийхээ хувьд онцолж болох хугацаа. Хамтарсан Засгийн газрын хувьд харин өөр тоолол яригдана. 2008 оны есдүгээр сард хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, халуун ам бүлээрээ ажлын анхны шангаа татаж байсан. Улс орны түүхийн он тоололд бичигдэж үлдэх ёстой өдрүүд гэж байдаг. Ерөнхий сайд болгон өөрийн “төрсөн өдрийг” тэмдэглэх гээд байвал түүнээс ч том ач холбогдолтой түүхэн мөчүүдийг яах билээ. С.Батболдод зориулсан олон сайхан магтаал энэхүү нэг жилийн ойтой нь давхцаж нийтлэгдлээ.
Манай нэгэн телеви зийн тоймч бүсгүй “Шилдэг удирдагчид байх ёстой 99 шинж байдаг. Үүний 89 нь С.Батболдод бий” гэж ирээд л “ичиж үхтэл” бялдуучилж байх юм. Арай л алга ташсангүй. Нэг жилийн ойн арга хэмжээний үеэр “Кемпинский” зочид буудалд болсон уулзалт С.Батболдыг танихгүй хүн мэт болгож байх юм. Бараг бүтэн цаг ганцаараа ярьсан тэрбээр бусдыгаа дуугаргадаггүй ангийн дарга шиг, нөгөө талаар ганцаардмал харагдаж байсан гэдгийг он цолъё.
Салбар салбарт эхлүүлсэн өөрчлөлтийг сайд нар нь тал талаасаа ярьсан бол Ерөнхий сайд олонтой, агуулгатай удир дагч болсноо хэвлэлийнхэнд мэд рүүлэн үнэлэлт авах байв. Ядаж байхад сэтгүүлчдийн тавьсан асуултад эгдүүцсэн зарим нэр бүхий зусарч сайд нар урьж ирүүлсэн сэтгүүлчдийнхээ өм нөөс уур уцаар шидэлснийг яана. Энэ бол жижиг жишээ.
С.Батболдын энд тэндээс гоёмсог бөмбөлөг, зусар үгээр дүүрэн чимэглэл, магтаал сайшаалаар гялбасан тоглоом зүүсээр сүлд мод мэт болгож олны өмнө нүүрийг нь будаад гаргах нь дутаж байна. Мөнгө С.Батболдыг эвдээгүй. Гэтэл эрх мэдэл эвдэхэд ойрхон иржээ. Бялдуучлагчдад нэг л зүйл чухал байдаг. Гэрийн нохой, үүдний харуулд ч үг дайхаас тэд буцдаггүй. Зусар үг, зулгуй магтаалаар бөмбөгдсөөр тухайн хүнийг бодит орчин, жинхэнэ амьдралаас тасалж, зөвхөн өө- рийнхөө тавьсан торонд орохыг хүлээнэ.
Сүржин үгтэй гялгар үгсээр сүлжсэн торонд Ерөнхий сайдыг хорьж аваад бас л чамин тансаг цоож зүүж амжина. Цоожны гоё, торны сайхантай ярих юм байхгүй. Тэгээд дараа нь алтан гургалдайн хоолойгоор “Та бол мундаг удирдагч, үндэсний лидер, реформыг санаачлагч, шинэчлэлийг эхлүүлэгч” гээд л уянгалуулж эхэлнэ. Шидэт торонд үүрд үлдэж, шидэт нойр, шидэт үлгэрт автахыг нь хүлээнэ. Шалдан хааныгаа хараад гоё байна гэж хашгирсаар байгаад олны өмнө гаргадагтай яг адил. Нэг л өдөр торгүй, цоожгүй, нүцгэн үлдэнэ дээ. “Би удирдаж байна” гэж бодоод Ерөнхий сайдын суудлаас хашгираад байдаг, нэг л мэдэхэд бялдуучлагчдын утсан хүүхэлдэй болж орхих нь бий. Дэлхийн түүхэнд ийм явдал цөөнгүй гарч байсан.
Монголд ч бас байсан гэдгийг сануулахыг хүсэж байна. Ерөнхий сайд С.Батболд Хөрөнгийн зах зээлд өөрчлөлт хийхээр оролдож, боловсролын салбарт реформ хийх эхлэлээ тавьж, эдийн засгийн шинэчлэлд дуудаж буй нь үнэн. Гэвч энэ бүхэн эхлэл төдий шатандаа явж байна. Нэгэнт эхлүүлсэн бүхнээ жинхэнэ утгаар нь бодит ажил хэрэг болгох чухал цаг үе ирлээ. Гэтэл С.Батболд шинэчлэл хийсэн хэмээн цаг хугацааны бүрэн дууссан төгс төгөлдөр хэлбэрээр ярьж, бичих болов.
Түүнийг хөөрөгдөж, хөөсөөр амьсгалуулах нь хэнд ашигтай гэж? Ерөнхий сайдыг магтаалын намагт живэх гээд амь тэмцэхэд нь сэлүүр сунган аврах хүн олдох уу? Засгийн газар ажил хийж байна. Улам илүү ажиллах шаардлага тулгарч байна. Хайр нь дотроо хал нь гаднаа монгол ухаан чухам энэ үед төрийн төвшинд дутагдах болов. “Магтаал бол өмнө чинь ухсан, унахыг чинь хүлээсэн нүх” гэж үг бий.
Чимэг зүүлт, чихэр жимс мэт магтаалд аль хэдийнэ дасаж амжаад, зэмлэл шүүмжлэлийг ярвайн угтах болсныг чинь нийгэм харж байна. Өөрийг чинь магтаж ядаад, ханийг чинь гадаад хэлтэй, ганган хөөрхөн гэж зусардах нь Н.Энхбаяр, О.Цолмон нарын жишиг рүү эргэлт буцалтг үй түлхэж буй хэрэг. С.Батболд эдийн засгийн шинэчлэлийн төлөө ажиллаж байгаа нь үнэн.
Х.Отгонтуяа ухаалаг, гоёмсог нь үнэн. Энгийнээс энгийн үнэн. Тэглээ гээд энэ үнэнийг оо энгэсгээр гоодон, ордон доргитол хашгирах ямар хэрэг байна аа? Ойлгохгүй юм. “Өнөөдөр”-ийн сэтгүүлч ийм хөгийн нийтлэл бичжээ гээд га рыг чинь дагуулан гөлөгнөж, муу хэлж суугаа хүн бялдуучлагчдын нэг.
Харин ажлын ширээн дээр чинь сэмхэн тавиад дуугүйхэн гарч одох зоригтон таны дэргэд байгаа бол түүнд талархъя
.