Ийм “аймаар” тодорхойлолтыг Х.Тэмүүжин гишүүн хэлжээ. Цэцийн гишүүнээр 68 нас хүрсэн П.Очирбатыг улирааснаар хууль зөрчих эсэхийг Төрийн байгуу лалтын байнгын хороогоор хэлэлцэж байх үед Д.Лүндээжанцан үүнийг ярьсан юм.
Шүүхийн тухай хуульд насны дээд хязгаарыг 65 гэж тавьсан ч Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд ийм хязгаарлалт үгүй аж. Энэ талаар маргах үед Д.Лүндээжанцан “Х.Тэмүүжин гишүүн наадхыг чинь их ярьдаг юм. Тэр бүр Цэцийг улс төрийн “шарил хадгалах газар” гэж тодорхойлсон.
Тэтгэвэртээ гарсан улстөрчид очдог гэж байгаа нь тэр л дээ.
Цэцийн гишүүд тэвчээртэй тулдаа л дуугүй байна. Бид туршлагатай, мэдлэгтэй хуульчдаа л тийш нь томилдог.
Арай ч дандаа тэтгэврийн насны хүмүүс тэнд байдаггүй. Ажлын албанд нь залуус байгаа шүү дээ” гэв.