З.Энхболд сүрдүүлэв. Хамтарсан Засгийн газарт багтан ажиллаж, төрийн ачааг хувь тэнцүү үүрч яваа нөхдөө тэр бээр сүрд үүлгээр булж, АН-ын дарга Н.Алтан хуягийн “хүзүү ний зүүлт” байхыг эрмэлзэж байна. Танил аргачлал гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Хэн нэгэн нэр хүнд сайтай, нийгэмд танигд сан хүчтэй улстөрчийн эрхэлж буй албан тушаалд бугуйл шидэж, улмаар нэрээ дэв шүүлэх маягаар өөрийгөө өргөдөг, нэр хүндийн бизнес хийдэг ийм арга улс төрд хамгийн увайгүйд тооцогддог.
Гэвч З.Энх болд увайгүй алхмын төлөө уруул нээхээс буцсангүй. Гэхдээ ер бусын танил санагдаад байгаа нь хачин. “Би АН-ын дарга болохын төлөө зүтгэнэ, тэгээд намаа Засгийн газраас сал гана” гэсэн З.Энхболдын албан бус мэдэгд лээс АН-ынхан айх нь юу л бол. Учир нь нэгэн цагт энэ нөхөр бас иймэр хүү мэдэгдэл хийж, гэ нэн соцде күүдийг бутаргаж байсан билээ.
ГАШУУН ЯЛАГДАЛ БА ГЭНЭН АРДЧИЛАГЧИД
1996 онд ардчилсан хүчнийхэн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 76 суудлын 50-ийг нь авч байв. Оргил үе. Бас оргил уналт. Хэрхэн уналтад хүрсэн нь сонин. Тухайн үед МСДН, МҮАН-ынхан эвсэн “Ардчилсан холбоо” эвслийг байгуулснаар ийн хүү ялалтад хүрсэн хэрэг. Хамтдаа зүт гэсэн, хамт даа ялсан. Гэхдээ энэ ялалт удаан үргэлжлээгүйг бид мэднэ.
Тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байгаад суудлаасаа буусан З.Энхболд Ерөнхий сайд Ж.На ран цацралтыг огцруулах са на лыг Орос руу бичиг явуулсан гэх шалт гаанаар анх босгож ирсэн байдаг. Энэ ч бага хэрэг. АН-ын Ерөнхий сайдууд ар араасаа суудал гулсахын эхний дохио энэ байв. Хамгийн хачирхалтай нь ардчилсан хүчнийхэн тархай бутархай байдлаа цэгцэлсний тод бэлгэ тэмдэг болох “Ардчилсан холбоо” эвслийг тараах үг мөн л анх З.Энхболдын амнаас гарч байжээ.
Яг өнөөдрийнхтэй агаар нэг үгийг тэрбээр хэлж байв. “МСДН-ыг “Ардчилсан хол боо” эвслээс би салгах болно. Тэгээд 2000 оны сонгуульд ялалт байгуулна” гэж том дуугарсан түүнийг итгэмтгий ард чилагчид алга ташин дагасан талаар өнөө ч гомдол мэдүүлдэг хүн олон.
З.Энхболдын заасан замаар “Ардчилсан холбоо” эвсэл задарсан, үр дүнд нь 2000 оны УИХ-ын сонгуульд ганцхан Ж.Наранцацралт гишүүн л нам даа өнчин суудал авчирсан байдаг. 50 суудалтай байсан ардчиллынхан ганцхан суудалтай үлдсэн энэ түүх 2012 онд давтагдах уу?
Нөгөө эвслийг задлаад ялна гээд байсан МДСН бүр “хоосон хонохдоо” тулсан билээ. Задралын загалмайлсан эцэг хэмээх шивнээ хоч З.Энхболдыг сүүдэр мэт дагах болсны учир ийм. Харин одоо тэрбээр өмнө нь хэрэглээд амжилт олсон аргаа дахин давтав. “АН-ыг хамтарсан Засгийн газраас би салгах болно, тэгээд 2012 оны сонгуульд ялна” гэж З.Энхболд мэдэгдэж байна. Үнэн хэрэгтээ энэ нь түүний үзэл баримтлалын чиг шугам мөн үү?
ХУДЛАА “ДУРЛАСАН” ЮМ УУ?
2008 оны сонгуулийн дараахан АН-ын даргад Н.Алтанхуяг, З.Энхболд нар өрсөлдсөн түүх хуучраагүй. Тухайн үед 62 хувийн саналаар Н.Алтанхуяг ялалт байгуулж, З.Энхболд 38 хувийн санал аван ялагдаж байв. АНын даргад нэрээ дэвшүүлчихээд байхдаа З.Энхболд хэлсэн үгэндээ “Би АН-ын дарга болбол Засгийн газартай хамтран ажиллаж, Монгол Улсын хөгжлийн төлөө зүтгэнэ” гэж ам өгч байсныг энэ намынхан сүүлийн өдрүүдэд ил, тод ярих болов. Гэтэл хоёрхон жилийн дараа З.Энхболд эрс өөрчлөгдөж, хамтарсан Засгийн газрыг хадны мангаа, тэнд багтсан АН-ын гишүүдийг урваач шарваачаар нь цоллох болов.
Энэ З.Энхболдын төөрөгдөл үү, эсвэл цаг хугацааны эргүүлэг үү? Ямартай ч хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлэн дурлал зарлаж явсан тэрбээр тэр нэгэн цагт МСДН-ыг “Ардчилсан холбоо” эвслээс салгасантайгаа яг адил тоглолт хийх болсны шалтгаан юу вэ? Үүний цаана Н.Энхбаярын сонирхол, Ц.Элбэгдоржийн хатгаас байгаа мэтээр хэвлэлүүд тайлбарлаж байна.
Том асуудлыг томчуудад нялзаахгүй бол гөлөг юу ч гэж жонгиноод нэмэргүй гэдэг утгаар нь экс болон одоогийн Ерөнхийлөгч нарт ийнхүү нааж байж ч болох талтай. Бодит байдлаас харахад Ц.Элбэгдорж АХХ руу гүйдэлтэй болсных нь төлөө Ц.Оюунгэрэлийг зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн мэдээ байдаг. Тэгэхээр Ц.Элбэг доржийн нэрийг хавчуулж буй нь АН-ыг хагалан бутаргах ээлжит аргачлалын нэг хэсэг байх нь. АХХ-г байгуулахаасаа өмнө Ерөн хийлөгчийн сонгуулийн ид үед С.Эрдэнэ “аавынхаас” суллагдмагцаа Ц.Элбэгдоржийн замд дэгээ болохуйц хэд хэдэн болчимгүй алхам хийсэн гэлцдэг.
Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд нам дамжин тоглох нь түүний эртний арга барил. Ямартай ч энэ мэтийн том нөлөөллөөс гадна З.Энхболдын хувийн тоглолт хуудуутай харагдаж байна. Мань эр нэг бол одоо худлаа ярьж байна, эсвэл 2008 онд АН-ын даргын суудлын төлөө өрсөлдөж байхдаа хамтарсан Засгийн газарт худлаа “дурласан” болж таарлаа. Аль нь ч байсан худал ярьж чаддаг л толгой юм.
ЛУ.БОЛД, Х.БАТТУЛГА НАРЫГ ОГЦРУУЛААД...
АН-ыг эгзэгтэй үед ийнхүү хагаралдуулах болсон нь үнэн хэрэгтээ ялихгүй сандлын маргаанаас эхэлсэн байж ч болзошгүй аж. Өөрөөр хэлбэл, АН-д үеийн үед байсаар ирсэн сайдын суудлын төлөөх марафон эдүгээ ийнхүү хүчтэй илэрч байж болох. Өмнө нь ч манай улс төрд сонгуулийн дөрвөн жилийг хоёр, хоёроор нь хуваан албан тушаал хаших асуудал яригдаж байв.
Ц.Элбэгдоржийн мөн л хамтарсан гэх Засгийн газрын үед ийнхүү хугацаагаар хуваан суудал дэвших явдал бүр ил тод, маргааны шинжтэйгээр яригдаж байсан. АН-ын одоогийн сайд нарыг энэ зовлон тойрохгүй, дайрах янзтай. “Хоёр жил та нар сайд байлаа, одоо бидний ээлж” гэх хандлага З.Энхболд, С.Эрдэнэ нарын улс төрийн нүүдлээс үнэртэж буйг үгүйсгэх аргагүй. С.Баярын хамтарсан Засгийн газар байгуулагдах үед “Фортуна” Н.Батбаярын шалаанд орсон Н.Алтанхуягт “Женко” Х.Баттулга жийргэвч болж, хүч нэгтэй, дуу нэгтэй явах эхлэлээ тавьсан гэдэг. “Женко” ийнхүү од шүүрсэн нь соцдекүүдийн дургүйцлийг одоо ч төрүүлсээр байгаа.
Тиймээс ч Х.Баттулга, Лу.Болд нарыг огцруулаад оронд нь С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нарыг тавих тухай мессэж чих дэлсэв. АН-ын дотоодод сайдын суудал шилжүүлэх асуудал өнгөрсөн хавраас хөндөгджээ. Тэгэхээр АХХ хэмээх гоё нэр, З.Энхболдын тэмцэгч дүрийн цаана энэ мэтийн ялих шалихгүй шалтгаан байхыг үгүйсгэмгүй.
СОЦДЕКҮҮДИЙГ ДАГАЖ АН ГАНХАХ УУ?
Ингэж асуухаас аргагүй. АН гэхээсээ илүү соцдекүүд хагаралдаж эхлэв. Н.Алтанхуяг, З.Энхболд нар уугуул соцдекүүд. Задралаа цэгцлэн дахиж эвлэн нэгдсэн ардчилсан хүчнийхэн 2000 онд АН-ыг байгуулсныг бид мэднэ. Тэр үед соцдекүүд буюу Н.Алтанхуяг, Б.Баабар нар зүтгүүлсээр З.Энхболдыг АН-ын генсек болгосон гэдэг. З.Энхболд энэ намд удирдах алба хашиж үзээгүй биш үзсэн.
Гэхдээ нөгөө тэнэг хадаасны хэрэг гээчийг мандуулж, тагнаж чагнах асуудлаар МАХН-ыг хардан шуугиан дэгдээж байсан билээ. Үүний үр дүнд АН-ын нэр хүнд хэдэн функтээр унасан. Тэгээд ч тэр үү, АНынхан генсекийн албаа түүнээс яаравчлан салгасан дурсамж бий. Эдүгээ дуугарвал дуу, дугтарвал хүч нэгтэй явсан соцдекүүд АН-ыг дахиад л хагаралдуулах шалтгаан болж байна. Энэ талаар улсын баатар Э.Бат-Үүл “З.Энхболд ганцхан Н.Алтанхуяг руу дайраад байгаа ч юм биш.
Намын үе үеийн дарга нар, Ерөнхий сайдын сандалтай ноцолдож явдаг хүн” гэсэн агуулгатай ярилцлага өгсөн нь саяхан. Юутай ч энд нэг зүйл тодорхой байгаа юм. 2000 оноос ч өмнө, тодруулбал 1996 онд ардчилсан хүчнийхэнд хамтран хүчээ нэгтгэх боломж байсан.
Энэ боломжийг З.Энхболд тэргүүтэй хүмүүс үгүй хийсэн. Харин одоо МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар гэхээсээ илүү ардчиллынх ны эв нэгдэлд дахиад л ан цав гаргаж эхэллээ. Үүнээс хэн хожих вэ? Рейтингээрээ МАХН-аас дээгүүр үнэлэгдэж буй АН хожих нь юу л бол.
ХАМТАРСАН ЗАСГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ ГЭСЭН ЧИНЬ ЯАЛАА
МАХН, АН хоёр нэг зорилгын дор хамтран ажилласан түүх Ц.Элбэгдоржийн үеэс эхтэй. Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар МАХН-ын хүчин зүтгэлээр огцорч, АН-ынхан сайд нараа татсан намтар бий. МАХН-ын энэ “хоёрын хооронд гурвын дунд” араншин ард түмэнд таалагдаагүй. Өөрөөр хэлбэл, сууж байсан байшингаа түрүүлж галдсаных нь төлөө сонгогчид МАХН-д ямар дүн тавьснаа 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаар харуулсан гэж хэлж болно.
Эдүгээ АН З.Энхболд, С.Эрдэнэ нарын хатгаасаар байшингаа шатааж болзошгүй болов. Хамтарсан Засгийн газрыг итгэл найдвар тавин ширтэж, шүүмжилж ч чадахгүй “нандигнаж” буй нийгэм АН-ын ороо бусгаа байдлыг олзлон ширтэж байна. МАХН-д ч бас хамтарсан Засгийн газрыг буландан хардаг хүн олон. Тэглээ гээд дээврээ хуулж, дээлээ ураагүй.
Гэтэл З.Энхболд Н.Алтанхуягийн хү- зүүнд асаж, суудалд зүүгдэв. Олонхио дагадаг ардчилсан зарчим энэ эрхмийн хувьд ердөө л гоёл төдий аж. Олонхиороо тунгаасан шийдвэр түүний хувьд хувийн тоглолт хийх талбар бололтой. Ингэхэд, хамтарсан Засгийн төлөө зүтгэнэ гэж намын нөхдийнхөө өмнө илтгэсэн ам чинь яалаа, З.Энхболд оо?