Ямар ч тохиолдолд МАХН-тайгаа үлдэнэ гэдгээ экс Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд ярилцлага өгөх бүртээ хэлж явав. Ил тод ийн мэдэгдсэн юм чинь намынхаа удирдлага, журмын нөхдөдөө энэ санаагаа бүр ч тодорхой ойлгуулсан байж таараа. МАН сэрэх хүртэл тэрбээр, ”Ойлготол нь би хэлнэ. Нам нэрээрээ оролдохын гайг би биш, ард түмэн ойлгуулаад өгнө” гэсэн юм.
МАН-ын удирдлага болохоор МАХН гэсэн нэр, товчлолыг хэн гуай нь ч ашиглах хууль зүйн ямар ч боломжгүй гэж байгаа. Харин Н.Энхбаяр одоо юу тунгааж суугааг хэлэхэд эрт байна. Тэрбээр, тун ойрын үед байр сууриа илэрхийлэх сураг байна лээ. Ө.Энхтүвшин гэнэт намын даргын өрсөлдөөн дунд орж ирснийг ажиглагчид гайхсан. Н.Энхбаярын хатгаас гэх нь ч байв.
“Унасан намыг буцааж сэргээж, ард олны итгэлийг дахин хүлээлгэх гэж Ө.Энхтүвшин нарын нөхдийнхөө хамт зүтгэсэн” гэж Н.Энхбаяр ярьж явсан нь, экс Ерөнхийлөгчийн хүн гэгд дэг О.Чулуунбат Ө.Энхтүвшингийн нэрийг танхимаас дэвшүүлэх нь гэсэн таамаг нотлогдсон нь ийм хардлага төрүүлсэн байж болох. Ямартай ч МАН сэрлээ. Нэр сольсны гайг ард түмэн ойлгуулаад өгнө гэсэн “заналхийлэл”, ямар ч тохиолдолд МАХН-тайгаа үлдэнэ гэсэн Н.Энхбаярын итгэл үнэмшил юу авчрах бол…