Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрх зүйн шинэтгэлийн хөлд албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан улсын Ерөнхий прокурор Д.Алтан хуяг, түүний орлогч Б.Цэрэнбалтав нарыг МАН хоосон үлдээхгүй нь тодорхой болж эхэллээ.
Өчигдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Хүний эрхийн комиссын даргад хэд хэдэн хүний нэр дэвшүүлэн ярилцсан байна. Гэвч намын бодлого нэрийдлээр Д.Алтанхуягийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, Б.Цэрэнбалтавыг Хүний эрхийн үндэсний ко миссын даргад нэр дэвшүүлэхийг удирдлагууд нь тулгасан нь зарим гишүүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.
Прокурорын байгууллагад насаараа шахуу ажиллаж, төрийн өмнөөс “яллагч”-ийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийг нэр дэвшүүлэн Үндсэн хуулиа, хүний эрхээ хамгаалуулах гэж буй нь арай дэндсэн явдал болно хэмээн ширүүн маргаан дэгдсэн байна. Мөн Монголд хуульч мундсан биш, өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн хүмүүсийг нам ажлаар хангах шаардлагагүй, шинэ залуу хүмүүсийг гаргаж ирэх нь зүйтэй гэх мэтээр гишүүд байр сууриа илэрхийлжээ.
Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ томил гоо хийсэн. Харин халаагаа өгсөн дээрх албан тушаалтнуудыг МАН-ынхан сул хаяхгүй гэдэг нь энэ байдлаас харагдаж байна.
Дугаар шилжих мөчид буюу орой 18.00 цагийн байд лаар авсан мэдээллээр МАН-ын бүлгийнхэн маргалд саны эцэст Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон Хүний эрхийн үндэсний комиссын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр болж, Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулах гэж байснаа хойшлуулахаар шийдвэрлэжээ.