Амьдрал үүссэн цагаас газар тариалан эрхэлсэн анхны амьтан бол шоргоолж хэмээн Америкийн нян судлаач Кэмерон Кэрри үзэж байна. Тэрбээр Төв болон Өмнөд Америкт түгээмэл байдаг навчин тэжээлт шоргоолжны амьдралыг судалсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. 5-10 саяул нийлж нэг омог болон амьдардаг тэрхүү шавьж ажил үүргээсээ шалтгаалан долоон хэсэгт хуваагддаг аж.
Тэд навчийг жижиглэн хуваахаас эхлээд түүнийгээ газарт суулган цэцэрлэг байгуулж, арчилж, хамгаалах зэргээр тус тусын ногдсон ажлаа хийдэг. Ийнхүү навч боловсруулдаг гуравдугаар дамжлагын шоргоолжнууд нэгэн төрлийн мөөгний нян тээгч болдог. “Амьтан, ургамал хувьс лынхаа үед ийнхүү шүтэлцэн барилдах нь гайхалтай үзэгдэл бөгөөд үүний ачаар хүн төрөлхтөн ашигтай эмийн бэлдмэл гарган авч байна” хэмээн судлаач ярьжээ.
Энэ төрлийн шоргоолж идшээ боловсруу лан, нөөцөлдөг аргыг хараа хан судалж дуусаагүй тухайгаа тэрбээр мэдэгдээд, тэдгээр амьтнаас сурах зүйл их байгааг онцолжээ. Тухайлбал, илүүдэл ногоо, ургамлын хаягдлаа хэрхэн боловсруулдгийг бидэнд шавьжнууд хэлж өгөх гэнэ.