УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр 12.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд очиж, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүллээ. Тэрбээр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж буй уг хорооны 3300 дахь иргэн бол сон байна. 15 дугаар хороо 6000 гаруй хүн амтайгаас 80 хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ. УИХ-ын дарга төрийн ажлын улмаас шинэчилсэн бүртгэлдээ бага зэрэг хожуу хамрагдсан нь энэ аж.
Энэ сарын 5-ны байдлаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд нийт иргэний 85.3 хувь нь хамрагдсан байна. Уг ажилд Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 ажилтан, орон тооны 502 гэрээт ажилтан хүчин зүтгэж буй аж. Нийгмийн баялгийн хуваарилалт, ашигт малтмал, уул уурхайгаас олсон хуримтлал, халамжийн үйлчилгээний хүртээмж тэгш, шударга байх нь иргэний бүртгэлийн давхардалг үй, зөрчилгүй байдал, төгөлдөршлөөс хамаарахыг тэрбээр иргэддээ ухуулав.
УИХ-ын дарга “Иргэний шинэчилсэн бүртгэлийг амжилттай хийснээр төрсний, иргэний үнэмлэхийн болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг батал гаажуулж, мэдээллийн нэгдсэн сантай болно. Улмаар төрийн байгууллагуудын үйл ажилла гааны уялдаа холбоог сайжруулж, үндэсний аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Мөн иргэний цахим үнэмлэхтэй болно” гэлээ.