Европын Комиссоос Монгол Улстай 2011-2013 онд явуулах хамтын ажиллагааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт, Европын Комиссыг төлөөлж Европын Комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Майкл Пульш нар өчиг дөр гарын үсэг зурлаа. Хоёр талын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт зориулж жилд таван сая евро нэмж зарцуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөл бөрийн санхүүжилтийн хэмжээг 2007-2011 оны үеийн хээс 40 хувиар нэмж байгаа юм. Санамж бичгийн дагуу 2011-2013 онд нийт 15 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор тохиролцлоо. Энэ хүү хөрөнгийн долоон сая еврог хөдөө, орон нут гийн техник мэргэжлийн сургалтыг дэмжсэн арга хэмжээнд, үлдсэнийг нь Европын түгээмэл стандарт, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд зориулах аж.
Европын Комисс нь Монгол Улстай 2007-2013 онд хамт ран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд 2007-2010 онд Монгол Улсад нийт 14 сая еврогийн санхүүжилт олгосон. Үүний 10 сая еврогоор Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн хоёрдугаар үе шатны төслийг санхүүжүүлжээ. Дөрвөн сая еврог жижиг, дунд үйлдвэрлэлийн чадавхийг бэх жүүлэх үйл ажиллагаанд зарцуу лахаар төлөвлөж байна.
Европын комисс нь дээрх хугацаанд бусад сэдэвчилсэн хөтөлбөрөөрөө дамжуулан 13 сая еврогийн нэмэлт хөрөн гийг манайд олгоод буй юм.