Төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар нэмсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг чуулганаар хэлэлцэх үед дорх яриа өрнөв.
Л.Гүндалай: - 2000 онд гишүүд 150.000 төгрөгийн цалинтай байлаа. Одоо цалин нэмэгдээд 1000 доллар болж байгаа юм билээ.
Ж.Сүхбаатар: -Гадаадад очиход хүмүүс танай гишүүд хэдэн долларын цалин авдаг вэ гэж асуудаг юм. Ичсэндээ цалингаа аль болох нэмээд “1000 доллар” гээд хэлэхээр тэд толгой сэгсэрдэг шүү.
Д.Лүндээжанцан: -Гишүүдийн цалин нэмэгдээд 500 доллар болж байгаа.
Л.Гүндалай: -Үгүй шүү дээ.
Д.Лүндээжанцан: -Та нар цалингийнхаа хэмжээг мэддэггүй л байхгүй юу. Очоод судлаад, хараад үз. 500 доллар л болж байгаа. Цалингийн зээлтэй гишүүн хүртэл байгаа шүү.