АН-ыг унтаа, идэвхгүй байгааг шүүмжилсэн “АН-ыг сэрээх хөдөлгөөн”-ийнхөн өчигдөр Сүхбаатарын талбайд ҮЗХ-ны гишүүдийн тоогоор 228 сандал эгнүүлэн тавиад хэсэг хугацаанд “унтав”.
1990 оноос тус нам нийгэмд томоохон шинэчлэлтийг санаачлан хийж, манлайлж явсан ч сүүлийн жилүүдэд энэ чанараа гээсэн гэж зохион байгуулагчид үзжээ.
Эрч хүчтэй байдалдаа эргэн орохыг “Унталт” арга хэмжээгээрээ сануулахыг зорьсон юм байна.
Талбайд байрлуулсан хоосон сандал ҮЗХ-ны гишүүд байгаа, үгүй нь мэдэгдэхгүй болсныг илтгэх аж.
Ирэх лхагва гаригт тэд “Шинэчлэлийн индэр” уриатай чөлөөт ярилцлага зохион байгуулахаар төлөвлөжээ.