Нэгэн цагт тусгаар тогтнолынхоо төлөө “зүрхээ өгч” явсан монгол эрсийн эв нэгдэл, итгэл үнэмшил, эр зориг болж асан Ардын Нам эргэж ирэв. Энэ түүхэн үйл явдлыг үүргийнхээ дагуу МАХН авчирлаа. “Ардын намын журамт цэрэг ээ, хө” хэмээн дуулан морио унаж, буугаа бариад үндэсний эрх чөлөөний эрэлд мордож байсан тэр л үзэл санаа буурин дээрээ эргэж сэргэлээ. Монгол Ардын Нам хэмээх энэ нэрийг сэргээн, уугуул овгоо уламжлан авах асуудал 20 жилийн турш яригдсан. 1990 онд болсон МАХН-ын Онц их хурлын танхимд, буурал хэмээх Г.Очирбатын үед анх эл асуудал сөхөгдөж, түүнээс хойш болсон зургаан ч их хурлыг өртөөлөн үе үе хүчтэй сэдрэн, үнэн түүх хүүрнэдэг байсан гэдгийг энд дурдах нь зөв болов уу.
Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, сонгуулиас сонгуулийн хооронд эрсдэл хийхээс айсан болгоомжлол, тус намын лидерүүдийн үзэл бодлын зөрчил зэрэг олон олон шалтгааны улмаас Монгол Ардын Нам хэмээх нэрийг хойш тавьж, хоймортоо нуусаар ирсэн байдаг. Гэвч шинэ зууны эхний арванд багтан, 90 насныхаа босгон дээр МАН нэр болоод үзэл баримтлал, бэлгэ тэмдгийн хувьд Монголын түүхнээ дахин мөрөө гаргав. Нөгөө талаар цаг үеийн сүүдэр болоод нугачаа, нөмөр болоод бартаа саадтай зохицон МАХН гэсэн нэрээр амьдарч байсан энэхүү хүчин шинэчлэлийн өнгөн дээр хуучин туршлага, нэр нөлөөтэйгээ үлдэв.
“Шинэ юм гэж угаас байдаггүй. Мартагдсан хуучныг эргүүлж авчрах нь шинэчлэл” гэсэн үг бий. Энэ утгаараа тойрог замын дүрмээр амьдардаг ертөнцийн хуулийн гадна МАН үлдсэнгүй. МАН-ыг эргүүлэн авчирсан энэ үеийн залуус томоожих тусам унаган нутгаа зорин тэмцэж, ухаарах тусам уугуул мөн чанартаа шингэн, унасан газар угаасан усаа шүтдэг тэр л монгол чанараар амьсгалж чадлаа. Үүнийх нь төлөө үнэлэхийг хүсэж байна.

ЗУРГААН ХҮНЭЭС БУСАД НЬ
Уугуул нэрээ сэргээхийг өчигдөрхөн МАХН байсан, өдгөө бол МАН-ын анхан болон дунд шатныхны 81.3 хувь нь дэмжсэн гэсэн прогноз бий. Их хурлын 800 төлөөлөгчийн 99.3 хувь нь МАН хэмээх түүхэн нэрийг сэргээн, тугаа болгон мандуулахыг хүсчээ.Н.Энхбаяр тэргүүтэй зургаан хүнээс бусад нь дэмжсэн гэсэн үг.
Их хуралд бэлдэх ажил тодорхой зохион байгуулалт, дэс дараалалтайгаар бүх төвшинд амжилттай өрнөсөн нь эндээс харагдана. Нөгөө талаар 1990 оноос хойш болсон зургаан их хурлын үеэр уугуул нэрээ сэргээх асуудал албан бусаар, хүсэл мөрөөдөл төдий яригдаж ирсэн нь том агуулгаараа өнөөдрийн үр дүнг авчирсан гэж хэлж болно. Эх сурвалжийн хэлж буйгаар санал хураалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хэрэв нэрээ МАН болговол намаас гарна” гэсэн мэдэгдэл хийсэн гэх.
МАН-ыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхөд нийлж МАХН гэсэн нэртэй улс төрийн хүчин байгуулах тухай мэдээ бий. Юутай ч тус намын 150 мянган гишүүнийг төлөөлөн ирсэн их хурлын төлөөлөгчид МАХН нь МАН болон зохион байгуулагдах түүхэн мөчийн гэрч төдийгүй оролцогч болж чадлаа. Энэ өдрөөс эхлэн МАХН гэсэн нэрийг товчилсон байдлаар ашиглах эрх хаалттай үлдэв.
Ө.ЭНХТҮВШИН МАН-ЫГ ЧИМЭВ
Ө.Энхтүвшин МАН-ын даргад өрсөлдөх гэж бай гаа тухай мэдээ зарим хүний эгдүүцлийг төрүүлсэн. Н.Энх баярын хатгаасаар нэрээ дэвшүүлж байгаа гэнэ хэмээх бор шувуу буух газраа олохгүй ниссэн билээ. Нөгөө хэсэг нь С.Бат болдтой өрсөлдөх гэснийх нь төлөө Ө.Энхтүвшинг буруутгаж адалсан. Үнэн хэрэг тээ “Уламж лал, шинэчлэл, ардчилал шударга ёс” жигүүрийг өдлүүлж байсан энэ эрхэм МАН-ыг чимэв. Энэ намд ардчилал байгааг нотлон, намын даргад нэрээ дэвшүүлснээрээ гал атгав.
Ямарваа нэгэн хардлага, буруушаасан харцаас үл айн, МАН-ын даргад өрсөлдсөнөөрөө Ө.Энхтүвшин олон хүнтэй дайсан болсон байж магад. Гэвч тэрбээр энэхүү хувийн гэж хэлж болох тоглолтоороо МАНын их хурлыг утга учиртай, а р д ч и л а л т а й , зөрчилтэй болгож амжлаа.
Үүнийгээ ч тэрбээр “Хэрэгтэй үед гал барих зоригтой байхсан гэж бодсон, санасандаа хүрлээ, боллоо” гэсэн ганцхан оновчтой өгүүлбэрээр тайлбарласан юм. Ө.Энхтүвшингийн энэ үгийг ухаарч гэмээнэ МАНын гишүүдийн оюун санаанд авчирсан түүний өөр өнгө будгийг ойлгох болов уу.
МАНын дарга С.Батболд түүний энэ “ардчиллын хаялгыг” ойлгон хүлээж авснаа “Ө.Энхтүвшинд, анддаа, ахдаа баярлалаа” гэсэн товчхон сэтгэлийн хөдлөлөөр илэрхийлсэн.
ХЭВЛЭЛИЙНХЭН БОЛООД БИЗНЕСИЙНХЭН
МАН-ын бага хурал 310 гишүүнтэй. Удирдах зөвлөл 31 гишүүнээс бүрдэнэ. Монгол Ардын Нам байгуулагдсан гурав дугаар сарын 1-ний өдрийг бэлгэшээн энэ тоон цифрүүдийг сонгосон гэх. Үүнээс гадна намын удирдах байгууллагад жирийн гишүүдийн төлөөллийг аль болох олноор оруулахын тулд бага хурал болон удирдах зөвлөлийнхний ам бүлийг ийнхүү нэмсэн аж.
Сэрсэн МАН-ын бага хуралд хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн салбарынхан чамлахаарг үй орон зай эзэлсэн нь шинэ мэдээ. МАХН-ын боловсон хүчний бодлого залуусыг дэмжих, шинэ үеийг гаргаж ирэхэд чиглэх болсоор удсан. Энэ тал дээр тус намынхан харин ч нэг улс төрийн том хүчний зангараг гаргадаг.
Үүнийгээ ч харуулав. МАН-ын бага хурлын гишүүдийн 30 орчим хувь нь шинэчлэгдсэн гэсэн албан бус тоо одоогоор чих дэлсэв. Ямартай ч жендерийн асуудлыг бага хурлынхан шийдсэн гэж хэлж болно. Дүрэмд заасны дагуу МАН-ын удирдах байгууллагын 24.83 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэх аж.
У.БАРСБОЛДЫН ОРОНД Я.СОДБААТАР МАН
орон тооны гурав, орон тооны бус дөрвөн нарийн бичгийн даргатай байх нь. Орон тооны нарийн бичгийн даргаар Ц.Сүхбаатар, Я.Содбаатар нар ажиллана. Орон тооны бус нарийн бичгийн даргаар Д.Лүндээжанцан, М.Энхболд, С.Баяр нар сонгогджээ. Хоёр суудлыг эмэгтэйчүүдэд үлдээсэн аж. Бага хурлаас МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллах хоёр эмэгтэйн нэр тод рох юм.
МАН-ын удирдах багт Д.Лүндээжанцан УИХ-ыг, М.Энхболд Засгийн газ рыг төлөө лөн ажиллахаар зохи цуулсан мэдээ байна. Харин С.Баяр МАН-ын гадаад харилцааг зохи цуулах үүрэг хүлээж нарийн бичгийн даргаар сонгогдсон гэж хэлж болно.
МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж бай сан У.Барсболдын оронд Я.Содбаатар залуу үеийн төлөөлөл болон ажиллах хариуцлага үүрчээ. Бага хурлын 310 хүний ерөнхий “шинж чанарыг” тандвал МАН-ын залуу, дунд, ахмад гурван үеийн төлөөлөл багтсанаас гадна одоогийн удирдлагуудын зорилгод түшиг тулгуур болох санаа нэгтэй улс жин дарж буй юм.
С.БАТБОЛД, У.ХҮРЭЛСҮХ НАРЫГ ЦАГ ХУГАЦАА СОРИНО
Ямартай ч С.Батболд, У.Хүрэлсүх нар МАХН-ын мөнхийн сэдэв, туйлын шана лан болж хувираад байсан шинэчлэлийг эхлүүллээ. Гэхдээ өөрсдийнх өөрөө. Өөрчлөлт шинэчлэлийг шаардан, цонхоо дэлгэж, хаалгаа нээхийг нь хүлээж байсан нийгмийн өмнө тэд үүргээ биелүүллээ. МАН-ын даргаар С.Батболд 85 хувийн саналаар сонгогдов. Энэ тоо 100 хувь гэснээс ч илүүтэй үнэ цэнэтэй агуул гыг өөртөө хад галж байна.
Шинэчлэлийг авчрахдаа С.Бат болд, У.Хүрэл сүх нар уламж лалаа хамтад нь сэргээв. Өөрч лөлтийг эх лүү лэхдээ өмн өх түүхээ сөхөв. Тиймдээ ч амжилт олов. Ардын нам хэмээх тус гаар Монгол Улсын тулгын чу луу, тулах багана болсон улс төрийн хүчний үйл хэрэг, үзэл ба римтлалыг өнөөдрөөс эхлээд шинэ үеийн “журамт цэргүүд” сахина. Ардын намын журамт цэргүүдийн тухай үлгэр домог мэт яриа, шүлэг найраг, дуу хуур нэгэн үеийн Монголын нийгмийг зоригжуулж, ухааруулж, урагш хөтөлж байсан.
Шинэ үеийн МАН өнөөдрийн эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлээ хэрхэн тогтворжуулж, төлөвш үүлэн авч явахыг мөн л өнөөгийн удирдлагууд болох энэ залуус шийднэ. Тэгээд ч шинэчлэлийн галыг зууж ниссэн бүргэдэд жигүүр дэлгэх тэнгэр гэж байхаас жингүйдэн эрхлэх тэнэглэл гэж байх учиргүй.