“В” продакшны дуучин Т.Эгшиглэнгийн “Найрах арга чинь буруудаад байна” дуу охид, бүсгүйчүүдийн сүлд дуу болсон гэхэд хэн ч маргахгүй.
Харин дуучин бүсгүй амьдрал дээр өөрт нь сээтэн хаясан залуусыг “Найрах арга чинь буруудаад байна” гээд л шулуухан хэлчихдэг зантай гэнэ.
Эргэн тойрных нь хэлж буйгаар тэрбээр дэндүү шулуухан, өөрийнхөөрөө байх дуртай нэгэн аж. Найзууд нь түүнийг олны танил болохоос өмнө ямар байсан тэр хэвээрээ байгаад баярладаг гэсэн.
Илүү дутуу маяггүй Эгшиглэн дуучин Маралжингоотой зүү орох зайгүй дотно найзууд гэнэ лээ.