Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг хүлээн авсан мөрдөн байцаагчийн мэдэгдлийнхээ хариуг хуулийн хугацаа хэтрүүлж бичжээ. Мэдэгдлийн мөрөөр тэрбээр таван ажил зохион байгуулах ёстой бөгөөд авсан арга хэмжээг шалгахад бодитой хийсэн ажил байхгүй байсан аж.
Мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүлээн авснаас хойш аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулсан гэх үндэслэлгүй байна хэмээн АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажиллаад ирэхдээ дүгнэжээ.