Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийж буй төрийн айлчлал уржигдар Токио хотоос эхэллээ. Айлчлалын эхний өдөр тэр бээр тус улсад амьдарч буй монгол иргэдтэйгээ уулз сан байна. Тэнд манай хоёр мянга орчим мон гол иргэн сурч, ажиллаж буй аж. Сүүлийн үед эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байгаа монголчуудын тоо нэмэгджээ.
Манай улс 1976 оноос судлаач оюутан, 1980 оноос оюутан илгээж эхэлсэн юм байна. Сурч буй иргэдийн тоо мянга давсны 300 нь Японы Засгийн газрын зардлаар, 700 орчим нь хувийн шугамаар суралцаж байна. Японы Боловсролын яамны тэтгэлгээр жил тутам 20 оюутан, 20 аспирантур, бусад тэтгэлэгт хөтөлбөрөөр 200 орчим оюутан суралцдаг. Оюут нууд технологи, шинжлэх ухаан, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр голчлон суралцаж, археологи, палеонтологи, угсаатны зүй, биохими зэрэг салбарт эрдэмтэд хамтарсан судалгаа хийж байна.
Уулзалтад оролцсон монгол иргэд Ерөнхийлөгчөөс Монголын соёл, уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, уул уурхай, технологи, биотехнологийн чиглэлээр мэргэжил тэн бэлтгэхэд төрөөс анхаарах, гадаадад ажилладаг иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцдог болох, төрийн албанд шударгаар сонгон шалгаруулж ажиллуулдаг байх, гадаадад буй иргэд сонгуульд оролцдог болох зэрэг сэдвээр түлхүү сонирхсон байна.
Ерөнхийл өгч Японд сурс наа эх орондоо зориулах цаг болсныг залуустаа захижээ.
Мөн энэ өдөр Японы алдарт “Санкэй” сонинд тэрбээр ярилцлага өглөө. Тус сонин өдөрт хоёр сая 200 орчим мянган хувь хэвлэгддэг, улс төрийн сэдвээр дагнан бичдэг томоохон хэвлэл аж.