Эрүүл мэндийн сайд байх үетэй нь холбогдуулан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаар удаж байна. Өршөөлийн тухай хуулийн дагуу хэрэг бүртгэх, мөр дөн байцаах шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг прокурор нь хэрэгсэхгүй болгох учиртай аж. Гэтэл Л.Гүндалайг л Өршөөлийн хуулиас ялгаад буй гэнэ.
Энэ талаар тэрбээр Нийслэлийн прокурор Ш.Сүхбатад 10 гаруй удаа хандсан байна. Гэвч “Та хэргээ хүлээгээгүй уч раас болохгүй, АТГаас асуу” гэх мэтээр шалтаглан хуулиар олгосон эрхийг нь хязгаарлажээ. Энэ талаар тэрбээр “Өршөөлд хамрагдъя гэдэг нь би буруутай гэсэн үг биш. Хуулийн дагуу бол мөрдөн байцаах, хэрэг бүртгэх шатанд байгаа хэргийг л хэрэгсэхгүй болгох учиртай. Тэгээд ч гэм буруутай гэдгийг зөвхөн шүүх тогтоодог.
Би гагцхүү энэ бүхнийг дуусгахыг л хүссэн” гэлээ. Тэрбээр нийслэлийн прокурорт уг асуудлыг долоо хоногийн дотор шийдэхийг шаардсан албан бичиг илгээсэн байна.