МАН-ын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийж, Социнтернд намаа албан ёсоор бүртгүүлснээ мэдэгдэв. Энэ сарын 15-16-нд болсон Социнтернийн зөвлөлийн хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож, үзэл баримтлал, нэр, далбаа гэх мэт өөрчлөлтөө баталгаажуулсан аж.
Тус намын генсек “Одоо бид дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдлөө” гэв. Гэтэл намынх нь хэсэг гишүүн үүнийг эсэргүүцэж, МАХН-ын түр штаб байгуулсан. Үүнийг юу гэж үзэж буйг асуухад тэр “Одоогоор манай намаас гарах өргөдлөө өгсөн нэг ч гишүүн алга. Ц.Шинэбаяр гишүүн МАН-ын бүлэгт данстай хэвээр байгаа. Манай намын дарга ч, би ч эрхэм гишүүнтэй уулзаж, байр суурийг нь сонссон. Улс төрийн намын тухай хуульд МАХН нэрийг ашиглах боломжг үйг заачихсан.
Тиймээс хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг түүнээс хүссэн. Бид харзнаж байна, тэд энэ үйлдлээ зогсоох байх. Үгүй бол намын Хяналтын ерөнхий хороо хуралдана. Улмаар шүүхэд ч хандаж болно. Тэдэнд дүрмийн дагуу хариуцлага тооцох талаар ч ярина” гэлээ.