БНСУ-д оршин сууж буй манай зарим иргэдийн гар утсанд өчигдрийн Солонгосын баруун далайн эрэг орчмын Ёнпён арлын ойролцоо болсон хэрэг явдлыг ашиглаж “11 дүгээр сарын 30-наас өмнө Монгол буцахыг шаардаж байна. Элчин сайдын Яам” гэсэн худал агуулгатай ноцтой мессежийг тарааж та бүгдийг төөрөгдүүлж байна.
Энэ нь Элчин сайдын Яамны эсрэг, төрийн байгууллагын нэр хүндэд халдсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах санаархалтай болчимгүй ажиллагаа гэж үзэж байгаа тул нийт иргэд үүнд автахгүй байхыг анхааруулж байна.
Элчин Сайдын Яам