Монголын хөрөнгийн бирж өчигдөр 24 компанийн 77.600 ширхэг хувьцааг 158.3 сая төгрөгөөр арилжжээ. Топ 20 индекс 2.2 хувиар өсөж, 13986.70 нэгж болоход “Говь”, “Багануур”, “Махимпэкс” зэрэг компанийн үнэт цаасны ханш нэмэгдсэн нь нөлөөлөв.
“Гермес центр”-ийн хувьцаа гүйлгээ сайтай байж, нийт 21.994 ширхэг борлогдсон ч үнэ нь өөрчлөгдсөнгүй.
Харин “Говь” компанийн үнэт цаасны ханш 14.8 хувиар огцом өсөж, 6199 төгрөгт хүрсэн бол “Хөх ган”-гийн хувьцааны үнэ 3.2 хувиар хямдарч, 152 төгрөгөөр арилжаалагджээ.