Монголчуудыг “Хонхны дуу”-гаар ардчилалд уриа лан дуудсан Ц.Элбэгдорж Японы Парламентын ин дрээс үг хэлж, япончуудад шинэ цаг ирснийг зарлан, “нойр”-ноос нь сэрээлээ. Парламентын дээд, доод танхимын 722 гишүүн төдийгүй Японы ажил хэрэгч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадсанаараа тус улсад хийж буй Ерөнхий лөгч Ц.Элбэгдоржийн төрийн айлчлалын гол зангилаа, оргил үе нь энэ байсан гэж хэлж болно.
Гишүүдийнх нь байсхийгээд л нижигнүүлэх алга ташилт, төсөв хэлэлцүүлэх их ажлаасаа хэдэн минут илүүчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгийг сонсох гэж Японы Ерөнхий сайд танхимд яаран орж ирсэн зэрэг нь Ц.Элбэгдоржийн хэлсэн үг япончуудад “сэрүүлэг” болж чадсаныг илтгэнэ.
Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж энэхүү “сэрүүлэг”-ээрээ хагас зууны түүхтэй Монгол, Японы харилцааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, харилцан ашигтай, хамтран ашиг бүтээхийг уриалсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэрг үүн хатагтай Х.Болормаа нарын Япон улс дахь тав хоногийн төрийн айлчлалаас сурвалжилснаа энэ удаа тоймлон хүргэж байна.
МОНГОЛЧУУДААР АМЬСГАЛСАН “НЬЮ ОТАНИ”-ГИЙН НЭГЭН ҮДЭШ
Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн харил цаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргах зорилготой Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал Наритагийн олон улсын нисэх буудлаас “Нью Отани” зочид буудалд Ерөнхийлөгчөө хүлээсэн монгол чуудтайгаа уулз санаар эхэлсэн юм. Токиогийн хамгийн том, нэр хүндтэй энэ зочид буудал тэр үдэш монголчуудаар амьсгаллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдор жийг Японд айлчлах сур гаар арваад хоногийн өмнөөс “Нью Отани” зочид буу далд уулзахаар болзсон монголчууд энэ үдшийг тэсэж ядан хүлээсэн гэнэ. Бүтэн цагийн өмнө цугласан тэд үр хүүхдүүдээ хүртэл дагуулан иржээ. Япон дахь Монголын оюутны холбоо энэ уулзалтыг зохион байгуулж, арваад хоногийн өмнө оюутнууд төдийгүй бүх монголчууддаа уулзалтын зар тараажээ.
Бие биенээ сайн танихгүй ч Ерөнхийлөгчтэй гээ уулзах нэг зорилгод нэгдсэн тэд хаана юу хийж, яаж амьдарч буйгаа ярилцан, зарим нэг нь ажил хэргийн яриа ч өрнүүлээд амжжээ. Ээжийнхээ хөхнөөс салаагүй нялх хүүхдээсээ эхлээд Японд сургуульд цэцэрлэгт, сурдаг гэх монгол хүүхдүүд аав, ээжийгээ даган иржээ.
Олонх нь японоор ярих аж. Аав, ээж нь гэртээ монголоор ярьж, хүүхдүүддээ эх хэлийг нь зааж, мартуулахгүйг хичээдэг ч цэцэрлэг сургууль, орчин нь япон тул хүндрэлтэй бололтой. Гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байгаа монголчуудын олонх нь энд суурьшаад арваад жил болжээ.
Тус улсад хоёр мянга орчим монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байгаа юм байна. Суралцахын хажуугаар цагийн ажил хийх боломжтой тул Японд сурч, амьдрахад боломжийн хэмээн оюутнууд нь ярьсан. Сургууль төгсөөд мэргэжлийнхээ дагуу ажиллахад ажлын байр ч олддог тул зарим нэг нь гэр бүлээ авчраад үр хүүхэдтэй ч болж амжжээ. Тиймдээ ч тэдний хувьд гэр бүлдээ, амь амьжиргаандаа санаа зовох асуудал байхгүй тул “ахуйн” жижиг сажиг асуудлаас ангид төрийн бодлогын хэмжээний асуудалд санаа бодлоо хэлж, ярьж байсан нь бахархууштай.
Ерөнхийлөгчтэйгээ уулзсан завшааныг ашиглан Монголын соёл, уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, уул уурхай, технологи, биотехнологийн чиг лэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрөөс анхаарах, гадаадад ажил ладаг иргэдийн төлсөн нийг мийн даатгалын шимтгэлийг тооцдог болох, төрийн албанд шударгаар сонгон шалгаруулж ажиллуулдаг байх, гадаадад буй иргэд сонгуульд оролцдог болох зэрэг санал хэлж байлаа.
Уулзалт нэг цаг 25 минут үргэлжлэхээр төлөвлөсөн байсан тул асуулт асууж, санаа бодлоо солилцохоор дараалал хүлээсэн олон хүнд тийм боломж олдоогүй. Айлчлал цаг минут, секундээр хэмжигдсэн шахуу хөтөлбөртэй байсан тул Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийнхээ хамт дараагийн уулзалтадаа оролцохоор “Palazzo” танхимыг зорьсон.
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗРААС ЕРӨНХИЙЛ ӨГЧИД БАРЬСАН БЭЛЭГ
Монгол Улсын Ерөнхий лөгчийг Японд айлчлахаас хэд хоногийн өмнө АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалт Японд болсон. Энэ үеэр Ази, Номхон да лайн чөлөөт худалдааны бүс байгуулах тухай яригдсан нь дэлхийн анхаарлыг татаад байсан юм. Ийм үед тус бүс нутгийн голлох томоохон орнуудын нэг Япон улстай Монгол Улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар болсон нь айлчлалын нэгэн чухал үр дүн байлаа.
Энэ сайхан мэдээг Япон улсын эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд А.Охата Монгол Улсын Ерөн хийлөгчид бараалхах үеэрээ хэлж, Япон улсын Засгийн газар Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг албан ёсоор эхлүүлэхээр болсныг мэдэгдсэн юм.
Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Энэ бол Ерөнхийлөгч Таны айлчлалд манай Засгийн газраас барьж буй бэлэг юм” хэмээн онцолсон. Энэ нь Чөлөөт ху дал дааны хэлэлцээртэй дүйцэ хүйц бө- гөөд зөвхөн худал даа ны асуудал төдийгүй хоёр ор ны хооронд банк санхүү, үйлчилгээний чөлөөт урсгалыг зохицуулах, Монгол орны хувьд чухал хэлэлцээр юм байна.
Япон улсын Ерөнхий сайд Наото Кан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ энэхүү айлчлалыг түүхэн чухал ач холбогдолтой болж байна хэмээн дүгнээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлж байсан.
Тэрбээр Япон улс Монгол Улстай бүх салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх эр мэлзэлтэйг дахин нотлоод эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах үйл ажил лагаа амжилттай эхэлж байгааг сайшаасан юм. Хоёр орны харилцааг шинэ түв шинд гаргахын тулд “Иж бү рэн түншлэл”-ийн зарчимд тул гуурлан өнөө хүртэл хөг жүүлж ирсэн харилцаанд түшиг лэн “Стратегийн түншлэл” байгуулах зорилт дэвшүүлэн ажиллахтай санал нэг байгаагаа илэрхийлээд үүний тулд дээд хэмжээний яриа хэлэлцээг идэвхжүүлэх нь чухал гэдэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар санал нэгдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Н.Кан нарын хэлэлцээ амжилттай болж, төгсгөлд нь хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэхүү айлчлалын хүрээнд албаны олон чухал уулзалтаас гадна Монгол, Японы бизнес чуулга уулзалт хоёр орны бизнес эрхлэгчдэд чухал ач холбогдолтой болсон юм. Бизнес форумд оролцсон Японы Эдийн засаг, худалдаа, үйлд вэрийн яамны сайд А.Охота хэлсэн үгэндээ газрын ховор элемент, нүүрс, уран зэрэг ашигт малтмалыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш судалгааны хамтарсан гурван баг судалж буй бөгөөд Тавантолгойн нүүрсний орд болон газрын тосны салбарт өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн. Энэ форумд Монголын 50 гаруй, Японы 200 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч оролцсон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид гадаадын хөрөнгө оруулагчдад байгальд ээлтэй өндөр технологи ашиглах, хариуцлагатай, ил тод, нээлттэй зарчмаар ажиллах болзол тавьдаг. Энэ болзлыг Японы хөрөнгө оруулагчид бүрэн хангадаг гэж бид үздэг юм. Та бүхэн бол бидний итгэж найдаж, хамтран ажиллаж болох хөрөнгө оруулагчид” хэмээн форумд оролцогчдод хандан хэлсэн юм.
“СУМИТОМО” ОРОСООР, “МИЦУЙ БУССАН” ХЯТАДААР ДАМЖУУЛАН НҮҮРС АВАХ СОНИРХОЛТОЙГОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
Айлчлалын үеэр анхаарал татсан чухал уулзалтуудын нэг нь манай Тавантолгойн ордод хамтарсан кон серциум болон оролцож байгаа Японы компанийн удирдлагууд Ерөн хийлөгчид бараалхсан явдал байлаа. “Сумитомо” корпорацийн захирал С.Като, “Мицуй Буссан” корпорацийн дэд ерөнхийлөгч К.Абэ, гүйцэтгэх захирал Н.Като нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон албаны хүмүүстэй хийсэн уулзалт манай сэтгүүлчдийн анхаарлыг татаж байсан ч гэ рэл зурагчдаас бусдад сурвалжлах боломж олдсонгүй.
Дээрх хоёр компанийн хувьд манай Тавантолгойн ордын сонгон шалгаруулалтад “Иточү”, “Сожиц”, “Марубени” корпорацийн хамт оролцож байгаа. “Сумитомо” корпорацийн хувьд сүүлийн бараг 30 орчим жил ОХУ-аас нүүрсээ авч байгаа бөгөөд Тавантолгойн ордын нүүрсийг ОХУ-ын Владивостокоор дамжуулан авах сонирхолтой. Харин “Мицуй Буссан” компанийн хувьд БНХАУаар дамжуулан авах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Тиймээс ОХУ, БНХАУ-тай нүүрс тээвэрлэх төмөр замын тарифын хэлэлцээрийг Монголын та лаас удаан хугацаагаар хийх ёстой гэдэг санал тавьж буй юм байна. Япон улсын хувьд нүүрсний хэ рэглээгээр дэлхийд эхний гуравт ордог бөгөөд одоогоор Австрали, Канадаас нүүрсээ импортолдог юм байна.
Мөн Токио дахь ган хийц, төмөр үйлд вэрлэлээр дэлхийд тэргүүлж буй “Ниппон Стил” кор порацийн үйлдвэртэй танилцах үеэр тэд мөн Тавантолгойд хамтран сонирхолтойгоо илэрхийлж байсан. Тус компани нь байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашигладгаараа нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн нэг аж. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдэр, нүүрсийг Австрали, Бразил, Канадаас импортолдог тухай корпорацийн ерөнхийлөгч Ш.Мунэока яриад Тавантолгойн нүүрсийг ашиглах асуудлыг дэд бүтэц, зам тээвэртэй цогцоор нь шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
ЯПОНЫ УЛСТӨРЧИД МОНГОЛЫН ТӨЛӨӨ УЛСТӨРЖИЛТӨӨС АНГИД АЖИЛЛАНА
Ерөнхийлөгчийг айлчлалын өдрүүдэд Японы улс төр “буцалж” байлаа. Төсөв хэлэлцэж буй тул Японы улстөрчид ааг амьсгаа ихтэй хуралдахын зэрэгцээ Тээврийн болон Хууль зүйн сайдаа огцруулах тухай ярьж Парламент нь нэлээд улстөржиж байв. Төсвийн хэлэлцүүлэг маргаан ихтэй байгаагаас олон жилийн дараа эрх барьж буй АН-ынхан сөрөг хүчний зүгээс нэлээд ширүүн дайралттай тулгарсан болол той.
Ийм үед манай Ерөнхийлөгчийн айлчлал таарсан ч Японы Парламент бараг түүхэндээ анх удаа шахуу Төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авч Ерөнхий сайд болон Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Т.Нишиока, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь гурван намын бүлгийн дарга нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан.
Энэ уулзалтын үеэр Парламентын танхимдаа зодолдохоос наахнуур муудалцаад байсан Дээд танхимынхантайгаа Ерөнхий сайд Н.Кан эвлэрэн гар барьж, хамтран ажиллахаар болсон нь Монголын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын “сюрприз” байлаа. Зөвлөхүүдийн танхим дахь Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга К.Косака, “Комэй” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Хирата, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Коба, танхимын гишүүн асан Т.Яно нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны найрамдал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө улс төрийн намууд ямар нэг зааг хуваагдалгүйгээр ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн, ардчилал болон манай улсуудын найрамдал нөхөрлөлийн талаар Японы Парламентад хэлсэн үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн хэмээн талархаж байлаа.
ТЭРГҮҮН ХАТАГТАЙ Х.БОЛОРМАА АСРАМЖИЙН ГАЗАРТАЙ ТАНИЛЦАВ
Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа өнчин хүүхдийг асрах “Болор”, хавдрын эсрэг тэмцлийг эрчим жүүлэх зорилготой “ИтгэлХавдарг үй Монгол” санг санаачлан байгуулж үйл ажиллагааг нь удирддаг. Энэ чиглэлээрээ Токио хотын “Сайсэйкай” нэгдсэн эмнэлэг болон “Шисэй гакүэн” хүүхдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. “Шисэй гакүэн” нь 1912 онд байгуулагдсан Японы эртний асрамжийн газруудын нэг аж.
Энэ нь эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлсэн хүмүүсийн болон эцэг эхдээ хаягдсан, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд орон гэр нь болсон газар юм. Хаягдсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх, эцэг, эхтэйгээ хамт өсөж байгаа багачуудтай адил сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, боловсрол эзэмшүүлэх зэрэгт анхаарч ажилладгаараа энэ асрамжийн төв нь Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа - гийн тэргүүлдэг “Болор” сантай төстэй үйл ажиллагаатай юм байна.
Энэ асрамжийн газар нь Японы Засгийн газар, Токио хотын захиргаанаас мөнгөн дэмжлэг авахын сацуу ард иргэдийн хандив тусламжаар санхүүждэг. Иргэд, ялангуяа оюутан залуус чөлөөт цагаараа, сайн дураараа, үнэ хөлсгүйгээр асрамжийн газарт ирж хүүхдүүдийн хүмүүжилд тусалдаг нь Японы ард түмний онцлог гэж асрамжийн газрын удирдлага танилцуулж байв.
Мөн энэ айлчлалын үеэр Тэргүүн хатагтай Шизүока мужийн хавдар судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Итгэл-Хавдаргүй Монгол” ТББ болон Шизүока мужийн хавдар судлалын хүрээлэнгийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурахаар болсон.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Д.Оюун-Эрдэнэ