ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэ үйц алдагдалтай төсвийг УИХ-ын гишүүд алга ташин батлаад хэд хонож байна. Уг нь тэд алдагдлын дээд хязгаарыг таван хувиас хэтрүүлэхгүй гэж амласан ч хоёр дахин өсгөж тооцжээ. Ингэхдээ ирэх онд эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрнэ гэсэн таамаглал давхар дэвшүүлэв.
Алдагдлыг “хаах” энэ өсөлтөд шинжээчид итгэхгүй байна. УИХ ч алдаа гаа засахыг хүсэхгүй биз. Харин Ерөнхийлөгч хориг тавихыг үгүйсгэхгүй. Сонгуулийн амлалт, “ирээдүйн орлого”-д найд сан 2011 оны төсвийн талаар Төрийн тэргүүн ямар байр суурьтай байгааг түүний Төсөв, мөнгө, татварын бодлого хариуцсан зөвлөх Л.Дашдоржоос тодруулахыг хүссэн юм.
УИХ төсвийн хуулиа ёсчилж амжаагүй бололтой, Ерөнхийлөгчид танилцуулахаар ирүүлээгүй байв. Тийм болохоор Зөвлөхөд нь сонин, телевизийнхнээс илүү мэдээлэл алга. Агуулгын хувьд тун маапаантай төсөв болсон гэд - гийг л Л.Дашдорж хэлэв. Тэр бээр өөрийнхөө орлогоор зардлаа санхүүжүүлэх байсан бол өөр хэрэг. Гэтэл ирээдүйгээс зээлэх хэлбэрээр орлого бүрдүүлэхээр болсон нь харамсалтай гээд, батлагдсан төсөв хямралд хүр гэж болзошг үйг сануулав.
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь маргааш тодорхой болох юм байна. Энэ талаар тайлбар өгөхөө Ерөн хийлөгчийн Төсөв, мөнгө, татварын бодлого хариуцсан зөвлөх мэдэгдэв.
Э.ТӨР