Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Москвад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр ОХУын Эрчим хүчний орлогч сайд А.Януковскийтой уулзаж ярилцлаа. Хоёр тал эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэн, Монголд нефть, цахилгаан энерги нийлүүлэх тал дээр тохиролцоонд хүрчээ.
Мөн ОХУ-ын Эрчим хүчний яам, Монголын Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хооронд хамтын ажиллагааны тунхаг гаргах хэрэгцээтэй байгааг онцлон тэмдэглэсэн байна. А.Януковский тунхаг бичгийг баталснаар хоёр орны эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна хэмээн тэмдэглэсэн байна.
Тунхаг бичгийг арванхоёрдугаар сард Ерөнхий сайд С.Батболдын Москвад хийх айлчлалын үеэр батлах болсон аж.
М.СУГАРАА