Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын VI ерөнхий чуулган “Ази тив: Маргаашийн сайн сайхны төлөө эрэлхийлэл” сэдвээр өнөөдөр Камбожийн Вант Улсын Пномпень хотод эхэлж байна. Уг хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.
Тэрбээр чуулганы хуралдаанд үг хэлэхээс гадна Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагаанд хэрхэн оролцох, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа, МАНын шинэчлэлийн талаар санал солилцох юм байна. Энэ сарын 4 хүртэл үргэлжлэх бага хурлыг филиппинчүүд анх санаачилжээ.
Азийн өөр өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, улсын харилцан ойлголцол, итгэлцлийг намуудаар дамжуулан бэхжүүлэх зорилготой арга хэмжээ гэнэ.
С.УУЛ