Монголын улс төрийн гол намууд хөдөлгөөнтэй, бужигнаантай байгаа үед “Сант Марал” сангийн дэргэдэх судалгааны төвөөс Монголын улс төрд орон зайгаа эзэлсэн шилдэг 10 улстөрчийн зиндааг тодорхойлжээ.
Судалгааг нийслэлийн хэмжээнд хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын үзүүлэлттэй харьцуулсан аж.
Оролцогчдын олонхийн саналаар Ерөнхий сайд С.Батболд жагсаалтыг тэргүүлж, удаах байранд УИХын гишүүн С.Баяр, гуравдугаарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орсон байна. Мөн Н.Энхбаяр, С.Оюун, Н.Багабанди, З.Алтай, Б.Жаргалсайхан, Х.Тэмүүжин, Л.Гүндалай нар ТОП-10 улстөрчид багтжээ.