Төрийн ордонд “нүүдэл суудал” үргэлжилсээр байна. УИХ дахь Бүлгийн дарга нар өрөөгөө сольжээ. Чуулганы танхимын хоёр талд дамждаг гурван ч өрөөтэй цэлгэр өрөөнүүд бий. Эдгээрт УИХын х—оёр дэд дарга байрладаг байв.
Тэгвэл саяхан Дэд дарга Г.Батхүүгийн өрөөнд УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, Дэд дарга Н.Энхболдын өрөөнд МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан нар нүүж оржээ.
УИХ-ын дэд дарга нар хоёрдугаар давхраас дээш өгсөж, мэдээж илүү саруулхан, тохилог өрөөнд орсон байна.
С.Уул