УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдааны турш АН-ын Д.Зоригт гишүүн хар нүдний шилээр “гоёлоо”. Ийнхүү гэнэт нүдээ нуух болсон нь шалтгаантай байж таарна.
Түүний нүд өвдсөн эсвэл ямар нэг асуудлыг “эр хүн шиг” шийдсэний ул мөр үлдсэн үү хэмээн сониуч сэтгүүлчид хардав.
Гэтэл мань эр Төрийн ордны хонгилоор шилгүй хээв нэг явж байв. Ил үзэгдэх “ул мөр” байсангүй. Чуулганы танхим гэрэл ихтэй болохоор нарны шил зүүмээр санагдсан юм болов уу.