УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар гишүүн Я.Батсуурь, Э.Бат-Үүл нарын “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр, Иргэний нисэхийн ерөнхий газар, цахилгаан станц, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газрыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар шалгуулж, дүнг нь УИХ-д хэлэлцүүлэх, гишүүн Г.Баярсайханы хүний дархлал хомсдлын вирусийн халд вар, дархлалын олдмол хомсдлоос (ХДХВ/ДОХ) сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо.
Ерөнхий сайдад тавьсан эхний асуулгад Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хариулсан. Дээрх байгууллагын үйл ажил лагааг өнгөрсөн онд ЗТБХБЯ-наас шалгасан аж. Мөн ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт 2008 онд аудитын шалгалт хийж, хараат бус аудиторын зөвлөмж гаргуулсан юм байна. МИАТ компанийн үйл ажиллагааг олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар шалгуулах талаар холбогдох арга хэмжээ авах саналтай байгаа гэнэ.
Цаашид тэдэнд зэрэглэл тогтоох төлөвлөгөө ч бий юм байна. ЭБЭХЯ-наас “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс МГЛ”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалга хаар төлөвлөж Ажлын хэсэг бай гуулжээ. Мөн Э.Бат-Үүл, Я.Батсуурь хоёртой ижил хүсэлтийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт тавьсан байна. Эдгээр шалгалтын хүрээнд зарим байгууллагын захирлыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан гэнэ.
Төрийн өмчийн хороо 2008-2010 оны эхний таван сарын байдлаар 21 хүнийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж оронд нь мэргэжлийн хүмүүс томилсон аж. Мөн Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн ч асуулга тавьсан гишүүд эс рэг байр суурьтай байв. Тэд төрийн байгууллагад нүүрлэсэн хүнд суртал, авлигын эсрэг Засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжилсэн.
Авлигатай тууштай тэмцэхийн тулд илрэл бүрт хариуцлага тооцдог байх, эрх зүйн шинэтгэлд анхаарч УИХ, Засгийн газар хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлдгийг багасгах, УИХ-ын хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэв.
Парламентад олонх болсон нам нь төрийн хяналтыг хэрэгж үүлдэг гол байгууллага болох Үндэсний аудитын газрын удирд лагад өөрийн хүнийг томилдгийг больж, сөрөг хүчинд “шилжүүлэх” саналыг Я.Батсуурь гаргасан байна.
Г.Баярсайхан гишүүний асуулгад Засгийн газар таван сарын дараа хариулав. Асуулга тавих үед ДОХ-ын тохиолдол 73 байсан бол одоо 83 болжээ. Манай улсад 1992 онд хүний дархлал хомсдлын вирусийн халдвар бүртгэгдсэн юм байна.
Халдвар авсан хүмүү сийн 24 нь гадаадад ажиллаж амьдарч байсан бол дөрөв нь гадаад орноос манай улсад түр оршин сууж байсан иргэдээс халдвар авсныг тогтоосон тухай Эрүүл мэндийн сайд хэлэв. Хуу лийг хэрэгжүүлэхийн тулд “Гурван нэг”-ийн зарчим буюу нэгдсэн нэг удирдлага, нэгдсэн нэг төлөвлөгөө, нэгдсэн нэг хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоотой байхаар зохион байгуулж ажиллаж буй аж.
Эмч нарын багаа өргөжүүлж, 2008 оноос сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвийг бүх аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, зарим төрийн бус байгууллагын дэргэд байгуул жээ. Мөн оношлогооны ча давхийг дээшлүүлэх зорилгоор 2009 онд ДОХ, сүрьеэтэй тэмцэх төслийн хүрээнд оношлогооны то ног төхөөрөмжийг ХӨСҮТийн нэгдсэн лавлагааны лабора то рид суурилуулсан байна. Ин гэс нээр эхээс хүүхдэд халд - вар дамжсан эсэхийг төрсний дараах гурав хоногт хийх боломжтой болсон гэнэ. Ухуулга, сурталчилгаа хийж буйгаа ч сайд нь дуулгав.
Бас үүний эсрэг тэмцэх нь зөвхөн ЭМЯны биш нийгмийн асуудал болохыг хэллээ. Бэрхшээл бийг ч учирлав. Салбарын яамныхан халдварын хүрээг өргөнөөр харж, бодлогоо шинэчлэх шаардлагатай, цусны ийлдсийг нарийвчлан судалж халдвар хаанаас орж ирсэн, ямар замаар үүссэн генийн хэлбэрийг тодорхойлохгүйгээр тэмцэх боломжгүйг Г.Баярсайхан сануулав.
С.Уул