Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу МАН өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр “МАХН-ын Түр штаб”-ын зохицуулагч гэх С.Молор-Эрдэнийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр өгчээ. МАН-ын дарга С.Батболд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө намынхаа нарийн бичгийн даргыг томилсон аж. Харин Я.Содбаатар МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хяналтын зөвлөлийн гишүүн Д.Энхбаяр, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирмийн өмгөөлөгч Б.Мөнхбат нарыг томилж, өмгөөлөгчөөр О.Баясга лан ажиллахаар болсон байна.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ХЕХ-ны хурлаас “МАХН-ын Түр штаб” нь хууль бус гэсэн дүгнэлт гаргажээ. Нэгэнт МАХН гэх хуулийн этгээд байхгүй учраас иргэн С.Молор-Эрдэнийг хариуцагчаар татаж буй аж. МАН нэхэмжлэгч, өмгөө- лөг чөөрөө залуусыг сонгожээ. Д.Энхбаяр МАН-ын залуучууд, оюутны байгууллагад сонгуульт алба хашдаг, МХЕГын Дотоод хяналт шалгалт, мониторингийн газрын даргаар ажиллаж байсан бол Б.Мөнхбат Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны гишүүн юм байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу С.Молор-Эрдэнэд долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх бололтой. “Бид намынхаа нэг ч гишүүний эсрэг шүүхэд хандаагүй. С.Молор-Эрдэнэ Сүхбаатар дүүргийн НН-ын хорооны дарга юм билээ” гэж эх сурвалж ярив. МАН нэрээ сэргээсэн бүртгэлээ авахдаа Улсын дээд шүүхэд их хэмжээний авлига өгсөн гэж Д.Нинж гэдэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэгдсэн. Түүнийг Улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар МАН-аас бас гомдол гаргахаар болсон сурагтай.
Э.ТӨР