Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Чулууны Ганхуягийг (37 настай) Сангийн дэд сайдаар томиллоо. Тэрбээр өмнө нь “Хас” банкны гүйцэтгэх захирал, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Ч.Ганхуяг 1997 онд Унгар улсын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль төгссөн. АНУ, Египет, Бангладеш, ХБНГУ-д санхүүгийн менежмент, удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи, унгар хэлтэй.