“Хэн ч нэр дэвшээд намайг барахгүй” хэмээн ам бардам хэлж байсан С.Дэмбэрэл MҮХАҮТ-ыг удирдах боллоо. Тэрбээр 68 хувийн саналаар ялсан аж. МҮХАҮТ-ын XVIII их хурал өчигдөр СТӨ-нд болж, танхимын зөвлөлд Танхимаас 55, төлөөлөгчдийн дундаас 28 хүнийг гишүүнээр сонгосон.
Ирэх дөрвөн жилд бизнесийн үйл ажиллагааг өргөтгөн, ямар шинэлэг зүйл хийхээр төлөвлөж байгааг С.Дэмбэрэлээс тодруулахад “МҮХАҮТ-ын одоогийн баримталж буй чиг хандлага, бодлого миний болоод ма най хамт олноос гарсан болохоор энэ газрыг надаас өөр удирдах хүн одоогоор байхгүйг өнгөрсөн хурал харууллаа.
Мэдээж зөв бодлого, зохион байгуулалтаар иргэдэд ашиг тустай олон ажил эхлүүлэхээр төлөвлөөд байна. Юу хийхийг минь харж л бай” гэв.
Б.ЭХ