МАН ба МАХН гэсэн “тулаан” энэ намд өрнөж байна. МАХНыг аварч үлдэхээр удирдлагынхаа эсрэг зогсож, түр штаб байгуулан сануулга авч, улмаар МАН-аас хасагдсан өдрүүдэд Ц.Шинэбаяр Дорнод аймагт ажиллаж байв. Түүнтэй ярилцлаа. Тэрбээр уржигдар орой Улаанбаатарт ирсэн аж.
-Нийслэлийн МАН-ын хороо хуралдаад таныг намаас гарсанд тооцсон тогтоол баталсан. Та элсээгүй намынхаа гишүүнээс хасагдсанаа юу гэж үзэж байна вэ?
-Би үүнийг ойлгохгүй байгаа. Нийслэлийн намын хороо яагаад ийм тогтоол баталдаг юм. XXVI хурлаар баталсан шинэ дүрэмд “Тухайн намын дүрэм, үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, анхан шатны байгууллагад өргөдлөө гаргаад элссэн хүнийг гишүүн гэнэ” гэж заасан. МАН гэдэг нэртэй нам байгаа бол түүнд элсэх ёстой. Огт элсээгүй, өргөдөл өгөөгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн МАН-ын гишүүн биш. МАХН-ын гишүүний хувьд би Дорнодоос сонгогдсон. Тэндээс шийдвэр гарсан бол арай ойр байх байв. Намд нь элсээгүй хүнийг хасаж байгаа нь дүрэмдээ нийцэхгүй үйлдэл.
-Та Дорнод аймагт ажиллаад ирлээ. Тэнд уур амьсгал ямар байна, Таныг дэмжиж байна уу. Эзгүй байхад чинь хэвлэлээр “Шинэбаярыг дорнодчууд гайхаж байна” гэсэн агуулгатай мэдээлэл гарсан л даа.
-Намайг Дорнодод ажиллах сургаар МАН-аас зохион байгуулалттай ажиллаж, зургаан машинтай Удирдах зөвлөлийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хяналтын зөвлөлийн гишүүн Цагаанхүү, Бага хурлын гишүүн Даваасүрэн, Номтойбаяр, Идэр зэрэг хүн хэвлэл мэдээллийн баг дагуулаад бүх суманд ажилласан. Аймгийн төвийн намын хороо хуралдаж, миний хийх уулзал тыг яаж саармагжуулах, хэн юу гэж хэлэх үгийг нь бичиж, яаж хашгиран эсэргүүцэхийг ч төлөвлөсөн байна лээ. “Намаа хагалан бутаргахаа боль” гэсэн лоозон бэлтгэсэн. Уулзалтыг дэглэчихжээ. Намайг онгоцоор ирнэ гэж тэд үзсэн, буухад нь хэвлэлийнхэн бүчиж, асуулт тавьсаар уулзалтаас нь хоцрооно гэж л дээ.
Гэтэл “Изинис”-ийн онгоцны хуваарь хойшлогдчихсон учраас би машинаар очсон. Уулзалтаа эхлээд байтал бэлтгэсэн сэтг үүлчид нь онгоцны буудлаас хоцорч ирээд хөгтэй л юм боллоо. Шоронд 13 жил хоригдсон гэсэн нэг хүн намайг огт хараагүйгээ хэлсэн. Шоронд байсан хүн яаж харах вэ дээ. Муу дэглэсэн жүжиг тавьснаа хэвлэлээр цацсан. Гэхдээ би түүнийг нь няцаасан хариултыг иргэдэд өгсөн. Намайг дэмжиж буй олон мянган хүн бий. УИХын гишүүд дотор л би ганцаараа байх. Намайг сонгох эрхээ эдэлж байхад л МАН-ынхан сандраад бөөн бөөнөөрөө хөдл өөд буйг нь ойлгохгүй юм. Намайг очихоос өмнө Дорнодод зургаан машинтай хүн явуулж, бүх аймагт арга хэмжээ зохион байгуулж байна.
-Таныг дэмжиж буй, адил байр суурьтай хүний тоо олон болж буй нь МАН-ыг айлгаад байгаа юм биш үү?
-Юундаа айгаад байгаа юм. Би тэднийг МАН-д битгий ор гээгүй, намайг дэмжиж буй хүмүүс өөрсдөө л сонголтоо хийсэн. Би сонгох, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Үндсэн хуулийн дагуу бид эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ эрх чөлөөнд саад болох нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Яагаад сандраад буйг би ойлгохгүй байна.
-МАН-аас Таныг хассан учир УИХ дахь бүлгээс ч гарсан гэсэн үг. Та энэ тухай ярьж эхэлснээсээ хойш Бүлгийн хуралд ер нь суусан уу?
-Суугаагүй. Би энэ сарын 3-нд МАН-ын УИХ дахь бүлгээс гарах тухай хүсэлтээ гаргасан. УИХ-ын тухай хуулийн дагуу л хандсан. Үүнийг минь ч харгалзахг үйгээр “хаслаа” гэх мэтээр ярьж байна. Би МАХНаас татгалзаагүй.
-МАХН нэрийг ашиглахыг хуулиар хориглосон. Гэтэл та үүнийг ашиглах, хэвээр байлгах тухай яриад байна. Хуулиараа ийм боломж, гарц байгаа юм уу?
-Улс төрийн намын тухай хуулийн 15.6-г тэд яриад байгаа. Энэ бол МАН-ын нэр, бэлгэ, тэмдгийг хэн нэгэн этгээд ашиглахыг хориглосон заалт. Нэгэнт орхисон нэрийг бол өмчлөх ёсгүй. Энэ бол оюуны бүтээл биш учир өмчлөх эрх үүсдэггүй. Улс төрийн намын тухай хуулийн 6.3-т “24 жилийн дотор тухайн нэрийг ашиглахыг хориглоно” гэсэн заалт байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн цэцээр яриад “унагачихсан” юм. Тэгэхээр 15.6 заалт нь өөрөө зөрчилтэй болж байна. Тиймээс Монгол ардын хувьсгалт нам нэрийг сэргээх бүрэн боломж бий. Гагцхүү үүнийг сэргээх эсэх нь шударга ёсны асуудал. Шүүх, Цэц шударга хандвал хуулиар ийм боломж бий.
-Хэрэв тэд шударга байгаад МАХН нэрийг сэргээлээ гэвэл Та 2012 онд уг намаас сонгуульд өрсөлдөх үү?
-Бид ойрыг хараагүй. Сонгуулийн циклиэр асуудалд хандах ёсгүй. Бидний энэ үйл ажиллагаа үр хойчдоо шударга ёсыг эрхэмлэж, сайхан эх орондоо тайван амьдрах нөхцөл бүрдүүлэх л зорилготой. Ийм боломж нээхийн тулд ажиллаж байна. Хэвлэл хаалттай, шударга ёс байхгүй, дандаа зохиомол, дэглэсэн жүжиг л өрнөх юм. Ард түмэн үүнээс уйдаж байна.
-Таны ард Н.Энхбаяр бий гэж мэдээлж байна. Мөн саяын хэлсэн тэр сайхан ирээдүйнхээ төлөө Та өөрийгөө, улс төрийн карьераа золиослож байгаа юм биш үү?
-Дандаа л хэн нэг хүн, фракцыг төлөөлдөг гэсэн буруу ойлголт байна. Бүгд л тэгж асуудаг. МАН-ын удирдлагууд надтай уулзахдаа хоёр л асуулт тавьдаг. “Та юунд гомдсон бэ, бас юу хүсээд байна вэ” гэдэг. Яагаад манай улс орон ядуу, ажилгүй дэл их, байгаль орчин сүйдээд байна. Энэ гомдлыг тэд тайлж чадах юм уу. Боловсролтой залуусаа биш нутгийн зөвлөл, фракцын төлөөллийг харж ажилд авдаг. Үүнийг засаж чадах уу гэхээр “Чи өөрөө юу хүсээд байна” гэх юм. Би хувийн хүслээ гүйцэлдүүлэх гэж төрд зүтгээгүй.
Яагаад заавал бүгд хувийн хүслээ ярих ёстой юм. Ийм байж болохгүй. Төр өөрийн амийг боддог, эсвэл хэн нэгний гар хөл бологчдоор дүүрнэ. Сэтгэлгээний ядууралд Монгол Улс орчихож. Цаашид ийм замаар явах уу гэдгийг шийдэх гэж би өөрийгөө сорьж байна. Арчилсан нийгэм үнэхээр байгаа юм бол хүчирхэгийн талд хууль үйлчилдэг гэдэг ойлголтыг үгүй хийх ёстой. 20 жил ардчилал гэж ярьчихаад тэдэнд л хууль үйлчилж, Та дараа нь ганцаардана гэх юм. Хүч тэнцэхгүй байна гээд би бууж өгөх юм уу.
Тэгвэл хэн тэмцэх вэ. Жилийн эсвэл хэдэн жилийн дараа юу. Засаж болох, болохгүй алдаа гэж бий. Засаж болохгүй алдаа байсныг ухаарахад харамсаад ч болохг үй. Одоо бол засаж болох үе байна. Түүнээс цааш би ч, хэн ч яриад нэмэргүй болно. Намайг дэмжиж буй олон мянган хүн байгаа учир би итгэлтэй байна. Тэгээд ч хүний амьдрал улс төрөөр хэмжигдэхгүй.
Би 1990 онд МАХН-д элссэн. 2000 онд улс төрд орж, нэр дэвшсэн. Тэгэхээр 40 жил улс төргүй амьдарсан. Улс төрийн амьдрал ч хугацаатай. Карьергүй боллоо гээд л айгаад, сандал ширээнээс зүүгдэх хэрэггүй.
-Хэрэв Та тийм томоор харж асуудалд хандаж буй юм бол МАХН нэрээ өөрчилж МАН болгох эсэх нь юунд чухал юм бэ?
-Нэрээ сольсон тухай асуудал байр сууриа илэрхийлэх шалт гаан л болсон. Түүнээс Оюутолгойн гэрээ, Монголбанкны дэд ерөнхийл өгч томилох, Засгийн газрыг хамтарч байгуулах асуудал ярих бүрт эсэргүүцэж байсан. Парламент хяналтгүй, хариуцлага үгүйлэгдэж байгааг хэлдэг. Намын нэр солих эсэх бол эхний алхам. Надад олон алхам бий, бүгдийг эртнээс тооцсон.
Асуудлын гол нь үзэл бодлоороо би олон хүнтэй нэг замаар явж чадахгүй болсон байна. Буруу ойлгоод юу хүсээд, юунд гомдоод байна гэх юм. Би хувийн биш өөр байр суури наас асуудалд хандаж буй учир өөр замаар явах хэрэгтэй болсон. Тэгээд ч УИХ-ын гишүүнээс илүү өндөр албан тушаал үгүй шүү дээ.
-Нэр, үзэл баримтлал солих эсэхээр ижил байр суурьтай байгаагийн хувьд Та Н.Энхбаяр гуайтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-“Ухрах уу, урагшлах уу” нэртэй хэлэлцүүлэг хийсэн дээ. Үүнд оролцооч гэсэн урилгыг олон гишүүнд өгсөн. Би очсон. Тэгээд нэр солих нь хэлбэрийн төдий гэдэг байр сууриа илэрхийлсэн, илтгэл тавьж буй эрдэмтдийн яриа сонирхол татсан. Үүнээс хойш л түүний хүн гэсэн яриа гарсан. Хүн сонирхлоороо ямар ч сургалт, семинарт оролцож болно биз дээ. Тэндээс би энэ асуудлаар Н.Энхбаяр гуай ижил байр суурьтай байгаа гэж ойлгосон. Намын их хурал дээр ч тэр ийм агуулгатай илтгэл тавьсан, одоо тэр байр суурь нь хэвээр гэж бодож байна. Би түүнтэй утсаар ярьсан. Бидний энэ үйл ажиллагааг дэмжиж буй гэж боддог.
-Н.Энхбаяр МАН-ын удирдлагатай уулзаад “Одоохондоо намаас гарах бодолгүй байна. Байдлыг харзнана гэсэн байна лээ…
-Тэр бол хувь хүний байр суурь.
-Таны дараагийн алхам юу вэ?
-Бид ажиллаж байна. Хуулийн гарц бэлэн байгаа. Зохих шатны байгууллагад нь өргөдлөө өгнө. Хүч тэнцэхгүй үед хууль хэний талд үйлчлэх вэ гэдэг л асуудал байгаагаас биш хуулийн гарц бий.
С.Туул