АН-ын “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнөөс намынхаа дарга Н.Алтанхуягт огцрох шаардлага гардуулж буйгаа өчигдөр мэдэгдэв. Тэд ҮЗХ-ны хурлын өмнө ээлжит бус их хурал зарлах шаардлага тавьж, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурсан.
Үүгээр АН-ынхны талцал дууслаа гэж олон нийт ойлгосон ч үгүй байсан аж. Үнэндээ хөдөлгөөний залуус өөрсдөө “ойлголцлоо” гэж бодсон байна. Гэтэл намын дарга Н.Алтанхуяг хэвлэлээр “Ямар ч яриа хэлэлцээ хийгээгүй” гэсэн утгатай ярилцлага өгсөн нь ийнхүү дахин гал асаах шалтгаан болжээ.
Тэд намынхаа даргад ирэх сарын 11 хүртэл “бодох” хугацаа олгожээ. Шаардлагыг нь хүлээн авч, огцрохгүй бол улс төрийн өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ