
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.
Энэ үер УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "У.Хүрэлсүх дарга хариуцлагын Засгийн газар байгуулна гэж хэлсний дагуу төрийн албан хаагчдынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорч байна. Төрийн албанд сэтгэлгүй, хүнд сурталтай, хариуцлагагүй олон хүн байгааг илэрхийлсэн үйлдэл хоёр хоногийн өмнө болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хэрнээ хариуцлагагүй ханддаг, ажилдаа сэтгэлгүй ханддаг хүмүүс бас байна. Бүх бизнесүүд хаалгаа бариад, ажилчдаа чөлөөлж байхад төрийн албан хаагчдын цалинг тогтмол цагт тавьж байна. Нөгөө талаар ардчиллын зарчмаар эхэлсэн цуглааныг АН-ыг захиалга болтол нь мушгин гуйвуулж, улстөржүүлж чадлаа. Иргэд улстөржиж, хуваагдмааргүй байгаа учраас хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ.