МАХН-ын түр штабынхан өчигдөр хийсэн ажлаа танилцуулав. УИХ дотроо “ганцаардсан дайчин” болоод буй Ц.Шинэбаяр МАХН нэрээ сэргээхээр хөөцөлдөж буй гэнэ. Ийм хуулийн боломж бий гэж тэр үзэж байгаа билээ. Түр штабынхан намаа дахин байгуулахын тулд эрх зүйчдийн баг бүрдүүлэн МАХНын архивын бичиг баримтыг “шүүх”, цуглуулах ажилд оржээ.
Гэхдээ МАН-ын удирдлагууд архивын бичиг баримтыг нуун дарах сонирхолтой байгаа нь уг ажилд саад учруулж буй аж. Ц.Шинэбаяр “Улс төрийн намын тухай хуулийн 6.3 дугаар зүйлд намын нэрийг өөрчлөх гэсэн утга бүхий заалт байсныг өөрчилж, хүчингүй болгосон.
Тэгсэн атлаа 15.6 дугаар заалтыг өмнөө барин МАН бохир тоглолт хийж байна” гэлээ. Эрхэм гишүүн МАХН-ын нэрийг сэргээх асуудлаар удахгүй шүүхэд хандахаа мэдэгдэв.
С.УУЛ