
Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн. Тэгвэл Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ шинэ засгийн бүрэлдэхүүнэээ танилцуулсан сурагтай. Тодруулбал, Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багтаа:
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- ХНХ-ын сайд А.Ариунзаяа
- ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
- Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
- ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
- Зам, тээврийн сайд Л.Халтар
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
- БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл нарыг авч үлдэнэ.
Харин Эрүүл мэндийн сайдад салбарын эмч, мэргэжилтүүдийн дэмжлэг, саналыг харгалзан Т.Мөнхсайхан сайдыг улираан ажиллуулах санал гарчээ. Гэвч 3-4 өрсөлдөгч байгаа юм байна. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон , ЭМЯ-нд газрын даргаар ажиллаж байсан С.Төгсдэлгэр, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Чинбүрэн Харин Шадар сайдад Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёрын нэр яригдаж буй.